Categories
мэдээ нийгэм

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн боллоо DNN.mn

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Энэ үеэр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажлууд, мөн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар холбогдох байгууллагуудын удирдлага мэдээлэл өгсөн юм.

Өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөн дээр нийт найман үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өгсөн бөгөөд 91.7 хувийн биелэлттэй байна. Үүрэг, даалгаврын биелэлтийг УБЗАА-ны Хяналт, үнэлгээний хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Тэрбээр “Сар шинийн баяр амралтын өдрүүдэд бохирын шугам бөглөрч, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, ариутгах татуурга цуглуулгын 2141 худагт үзлэг хийн, бөглөрөх магадлалтай 54 худгийг лайдаж цэвэрлэсэн. Мөн тус өдрүүдэд гэр хороолол, орон сууцны хог ачилтыг эрчимжүүлэх үүднээс нийт 1.3 сая тонн хог хаягдлыг 94 хог тээврийн машин 6814 удаагийн рейсээр тээвэрлэн ажиллав. Харин зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний хүрээнд нийслэл, дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагуудын 3905 ажилтан давхардсан тоогоор 1012 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Мөн өнгөрсөн 14 хоногийн хугацаанд худалдаа, үйлчилгээний болон бусад аж ахуй нэгж, байгууллагын хог хаягдал, цас мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын зураглалыг зургаан дүүргийн 2816 аж ахуй нэгж, байгууллагад хийсэн. Ийнхүү Хог тээврийн гэрээний хавсралтаар баталгаажуулан, үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системд бүртгэх ажил үргэлжилж байна” хэмээн мэдээлэл өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *