Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдийн улаан хоолойд тээглэсэн зоосыг авчээ DNN.mn

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт зоос залгисан бага насны хүүхэд иржээ. Тодруулбал, Рентген зураг авахуулахад хүүхэд зоос залгисан байсан бөгөөд улаан хоолойн нарийсал буюу залгиур хоолойн адагт тээглэсэн байсан учир шингэн шахаж зориулалтын гуурсаар татаж авчээ.

Гадны биет хэрэв улаан хоолойн хоёр, гуравдугаар нарийсалд орсон бол дурангийн аргаар авдаг байна.

Тус тасгийн эрхлэгч Л.Ганбаяр, эцэг эх асран хамгаалагчид хүүхдэд тавих анхаарал сул байгаагаас гадны биет залгисан хүүхэд өдөр бүр ирж байна. Улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойд гадны биет орвол хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюултай хэмээн анхааруулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *