Categories
мэдээ нийгэм

Чингис хаан музейг өчигдөр 2007 хүн үзжээ DNN.mn

Монгол орон даяар зохион байгуулж буй музейн нээлттэй өдрүүд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Музейн нээлттэй өдрүүдийн эхний өдөр 8500 гаруй хүн музей үзэж, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэнг үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагджээ.

Чингис хаан музей үндэсний түүх, соёл, өв уламжлалыг сурталчлан таниулах зорилгын хүрээнд “Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан түүх” гэрэл зургийн тусгай үзэсгэлэн, “Үнэт эрдэнийн чулуу” сэдэвт маркийн анхны өдрийн нээлт, Бэлгэт гөрөөс хэвлэх, Буган чулуун хөшөө хэвлэх, Хүннүгийн нар саран шүтээн ил захидлын хөтөлбөр, Луун хээтэй аяганы хээг барлах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.

Чингис хаан үндэсний музейгээр өчигдөр нийт 2007 хүн үйлчлүүлснээс 30 хувь нь хүүхэд байжээ.

Музейнүүд цагийн хуваарийн дагуу энэ сарын 5-ныг хүртэл үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *