Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гуравдугаар сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарна DNN.mn

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногийн буюу хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.

Цаг уурч Б. Цасанчимэг “Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хагаст салхитай боловч гуравдугаар сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарна.

Хур тунадасны хувьд хоёрдугаар сарын 27, 28-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, гуравдугаар 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр гуравдугаар сарын 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхины хувьд ихэнх хугацаанд 5-10м/с, хоёрдугаар сарын 28-нд говь тал хээрийн нутгаар, гуравдугаар сарын 4-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16м/с хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Идэр тэс, Байдар голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 14-19 градусын хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 6-11 градусын хүйтэн.

Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 7-12 градусын дулаан бусад нутгуудаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градусын дулаан байна” хэмээн тайлбарлалаа.

Өнөө шөнө Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, маргааш өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *