Categories
мэдээ нийгэм цаг-үе эдийн-засаг

Төлбөрийн тэнцэл 727.2 сая ам.долларын алдагдалтай гарлаа DNN.mn

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оныхоос 767.3 (36.4 хувь) сая ам.доллароор нэмэгдлээ.

Энэ өсөлтөд барааны худалдааны алдагдал өмнөх оныхоос 263.2 сая, үйлчилгээний худалдааны алдагдал 661.6 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Урсгал дансны алдагдал 2022 оны 12 дугаар сард өмнөх сарынхаас 189 сая ам.доллароор өсөж, 195.3 сая ам.доллар болжээ.

Үйлчилгээний худалдааны орлого 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 тэрбум, зарлага 3.4 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оныхоос 265.3 сая, зарлага 926.9 сая ам.доллароор нэмэгдэв. Үйлчилгээний худалдааны алдагдал 2022 онд өмнөх оныхоос 661.6 сая ам.доллароор нэмэгдэж, 2.3 тэрбум ам.доллар болжээ.

Хөрөнгийн данс 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 168.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оныхоос 54.8 сая ам.доллароор нэмэгдлээ. Харин 12 дугаар сард 19.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 0.5 сая ам.доллароор багассан байна. Санхүүгийн дансны тэнцэл 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оныхоос 186 сая ам.доллароор нэмэгджээ. Мөн 12 дугаар сард 608.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 467.4 сая ам.доллароор нэмэгдсэн байна.

Төлбөрийн тэнцэл 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 727.2 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оныхоос 505.6 сая ам.доллароор өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Мөн 12 дугаар сард 469.7 сая ам.долларын ашигтай гарч, ашиг өмнөх сарынхаас 307.1 сая ам.доллароор өсжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *