Аргын тооллын хоёрдугаар
сарын 27, Сумьяа гариг.
Билгийн тооллын 8, чөлөөт эх
одтой, улаан луу өдөр. Өдрийн
наран 7:38 цагт мандан, 18:32
цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр
эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим
хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн
зүйл авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг
номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны
үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм
байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич,
тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод
зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
нас уртадна.