Categories
мэдээ нийгэм

Азийн физикийн 23 дугаар олимпиад Улаанбаатар хотноо болно DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Азийн физикийн 23 дугаар олимпиадыг Улаанбаатар хотноо 2023 оны 5 дугаар сарын 22-30-нд зохион байгуулах шийдвэр гарлаа.

Энэхүү олимпиадыг зохион байгуулахтай холбоотой ажлын багийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан ахлах юм. Үүнтэй холбоотой зардал ойролцоогоор 3.2 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхийг Санхүүгийн сайдад үүрэг болголоо.

Уг олимпиадад 18 орны 144 сурагч, 54 профессор багш нар оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.

Азийн физикийн олимпиадыг зохион байгуулснаар физикийн шинжлэх ухааныг сурталчлан таниулах, Азийн улсуудын физикийн шинжлэх ухааны хөгжлийн түвшин, сурагчдын мэдлэг, чадварын баримжаа гаргах, Монголын физикийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын физикийн шинжлэх ухааныг сонирхон судлагчдыг дэмжих, олон улсын хэмжээнд өрсөлдүүлэх боломжийг нээх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *