Categories
мэдээ нийгэм цаг-үе

Яруу найрагч Ц.Хуланг шүүхээс дахин нэг сар цагдан хорихоор болжээ DNN.mn

Ц.Хулан: Хулан амаа хамхих нь олон болж, өөртөө хааяа зэвүү хүрэх л юм  DNN.mn

Яруу найрагч Ц.Хуланг дахин нэг сар цагдан хорихоор болжээ. Түүнийг өмнө нь нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг нэгдүгээр сарын 20-нд шүүхээс гаргаж байв. Тэгвэл энэ хугацааг дахин нэг сараар сунгасан байна.

Эргэн сануулахад, Тагнуулын Ерөнхий Газар(ТЕГ)-ын Мөрдөн Шалгах Газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Ц.Хуланг яллагдагчаар татсан.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *