Categories
мэдээ нийгэм цаг-үе

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 130 зөрчил илэрчээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ-2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод” хяналт шалгалтыг энэ сарын 17-18-ныг шилжих шөнө зохион байгуулсан байна.

Тодруулбал, нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг болон Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл зэрэг 12 аймгийн хэмжээнд хяналт шалгалт хийжээ.

Энэ хүрээнд 479 цэгт, 885 алба хаагч, 180 албаны тусгай зориулалтын автомашинтайгаар хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласан байна.

Шалгалтын явцад,

  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 130 зөрчил
  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 61 зөрчил
  • Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 32 хүн, эд зүйлс
  • Гэмт хэргийн шинжтэй 10 үйлдлийг илрүүлсэн талаар мэдээлэв.

Тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо

  • “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх
  • Биеэ авч явах чадваргүй үедээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх
  • Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөх
  • Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байхыг тус тус Цагдаагийн Ерөнхий Газраас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үeдээ тээврийн хэрэгсэл жолоодон айлын хашаа, гэр мөргөсөн хэрэг гарчээ

2020.08.07-ны өдрийн 15.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны замд “Toyota Isis” маркийн автомашины жолооч, эмэгтэй Х нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үeдээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас замаас гарч айлын хашаа, гэр мөргөж, гэрт байсан 26 настай эмэгтэй Д, 2 настай, эмэгтэй Я, 3 настай, эрэгтэй Э нарын биед хүнд гэмтэл учруулаад байна. Одоогийн байдлаар гэмтсэн хүмүүс ГССҮТ-д хүргэгдсэн байна. Жолооч Х-н 1,64 хувийн согтолттой, автомашиндаа 2-12 насны 4 хүүхэд тээвэрлэж явсан бөгөөд жолооч болон хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна. Ийм хөдөлгөөнд оролцогч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үeдээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хүүхдийг аюулгүй тээвэрлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 247 зөрчлийг илрүүлжээ

Энэ долоо хоногт нийслэлийн хэмжээнд Тээврийн цагдаагийн албанд нийт 1538 дуудлага бүртгэгджээ. Үүнээс 1085 нь зам тээврийн ослын дуудлага бөгөөд ослын улмаас нийслэлд дөрвөн хүний амь, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийэ ослууд гарчээ.

Осол, хэргийн улмаас 42 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар 12 хүн гэмтэж бэртсэн байна. Үүний 11 нь бага насны хүүхэд бөгөөд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Мөн Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 247 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *