Гашуунсухайт-Ганцмод боомтоор хоёрдугаар сарын 15-нд нүүрс тээврийн 972 автомашин гарчээ. Нүүрсний тээвэрлэлт он гарснаас хойш тогтмол нэмэгдэж, өдөрт 900-1000-ийн хооронд хэлбэлзэж байгаа аж.
Ганцмод боомтооор энэ сарын 13-наас 15-нд өдөрт дунджаар 957 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэсэн нь нэгдүгээр сарын мөн үетэй харьцуулахад 60 орчмоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Тус боомтод Монголын түүхий коксжих нүүрсний үнэ тонн нь 1500-1550 юанийн хооронд хэлбэлзэж буй юм байна.