Манай улс одоогийн байдлаар 3,409,900 гаруй хүн амтай.
Ажиллах хүчний судалгааны 2022 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Ажиллах хүчний 1.2 (94.7%) сая нь ажиллагчид байна.
Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 31.1 (2.8%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 33.2 (2.8%) мянгаар буурсан байна.
Улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны хүн амын 888.2 мянга буюу 42.1% нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Тэдгээрийн 43.4 (4.9%) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч аж.
Хөдөлмөрийн дутуу ашиглалтын
- 43.4 мянга (36.8%) нь боломжит ажиллах хүч,
- 64.6 мянга (54.8%) нь ажилгүй хүн,
- 9.9 мянга (8.4%) нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна.
Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үеэс 33.3 (22%) мянгаар, өмнөх улирлаас 5.6 (4.5%) мянган хүнээр буурчээ.
Ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 34.8 (35%) мянгаар, өмнөх улирлаас 3.5 (5.2%) мянгаар буурсан байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулан харвал:
- 20-24, 30-34, 40-44 насны бүлэгт 5.5-6.8 мянгаар,
- 25-29, 35-39, 45-49 насны бүлэгт 3-4.3 мянгаар буурсан аж.
Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 1,700-гаар (3.8%)-аар буурч, өмнөх улирлаас 2,000 (4.9%)-аар өссөн байна.
Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс буурахад 25-29, 40-49 насны бүлэгт 1,500-1,600-гаар буурсан нь голлон нөлөөлжээ.