Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд боомтын барилга угсралт, дэд бүтцийн ажил 91 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Замын-Үүд” боомт нь манай улсын хилээр нэвтэрч буй ачаа тээврийн 70 орчим хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаар нэвтрүүлж, гаалийн орлогын 15 хувийг дангаар бүрдүүлдэг ложистикийн гол боомт юм.

Тус боомтод өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа тэргүүтэй албаны хүмүүс ажиллав.

Замын Үүд боомтын дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, 2019 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй “Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн хүрээнд:

  • Зорчигч, тээврийн хэсэгт 30 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
  • Ачаа тээврийн хэсэгт 28 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
  • Хүнд даацын авто замын барилгын ажил,
  • Иж бүрэн инженерийн шугам сүлжээний ажил,
  • Гадна цахилгаан хангамжийн эх үүсвэрийн шугамын ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд нийт ажлын гүйцэтгэл 91 хувьтай байна.

Зорчигч тээврийн хүчин чадлыг дөрөв, ачаа тээврийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлнэ

Зорчигч тээврийн цогцолборын хүрээнд нийт 19.72 га талбайд барилга байгууламж, дулаан, цахилгаан хангамж, цэвэр ус, ариутгах татуурга бүхий инженерийн дэд бүтцийн ажил, авто зам талбай, явган зам, ногоон байгууламжийн ажил гүйцэтгэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *