ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС….
Хажууд ирж суудаг тэр сандал бүлээхэн байна Хайртай гэж хэлсэн тэр үг чинь анхных хэвээрээ байна Ийм нэг мөрүүд бүхий үгтэй дууг хүүхэд залуусын дунд хөөрхөн нэр хүндтэй нэгэн хамтлаг хөөрхөн дуулаад байх. Дагаж дуулаад байх нь ч зөндөө. Хэдийнэ хэвшжээ. Дуу сурч, дуулж байхын сайнд юу хэлэх вэ. Үгийг хүн л хэлдэг Мэдээж сайн. Гэхдээ тэрхүү дуулж байгаа дуу хэцүү, төвгөөр дүүрэн үгтэй байх нь гачлантай. Утга найруулгагүй үгтэй дууг тийнхүү “амилуулан” уянгалуулаад байх нь буруу ярьж, зөв ойлгохын үлгэртэй дүйнэ. Та анзаар даа. Хажууд ирж суудаг тэр сандал… Сандал хажууд ирж суухын утга илэрхийлэгдэж байна аа даа. Улмаар сандал нь явдаг болж таарлаа. Та унш даа. Хайртай гэж хэлсэн тэр үг чинь… Эндээс үзвэл хайртай гэж үг хэлжээ. Үүнийг нь бүр нарийн утгачилбал, үг хайртай гэж хэлжээ. Уг нь үгийг хүн л хэлдэг. Энэ бол ганцхан жишээ. Монголын залуучуудын сонсч, дуулж яваа олон дууны үгэнд энэ мэт үлэмжийн их алдаа мадаг, зөрчил, нийцэлт бус утга найруулга “бөөлж өөтэй” байгааг шүүмжлэгчид үргэлж хэлдэг. Гэвч энэ нь арилж, зүй зохистой болохын оронд улам л хавтгайрч, оюун санаа, гоо зүйг балчиг намагт унагаж байна. Зөв дуулж, зөв ярьж, зөв найруулгаар туурвихгүй аваас үндэстний оюун санааны оршихуйн дархлаанаас үргэлж дандаа хулгайлж байгаа хэрэг.
Б.ЗОЛБАЯР