Аргын тооллын хоёрдугаар
сарын 15, Буд гариг. Билгийн
тооллын 25, эрхтэний тэнгэрт
одтой, хөх луу өдөр. Өдрийн
наран 7:59 цагт мандан, 18:13
цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох,
хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл
байгуулах, найр хурим хийх, бэр гуйх,
инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах,
угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг
номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны
үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад
муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич,
тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод
хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.