Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ асран гэртээ сууж буй 1800 гаруй ээж цэцэрлэгийн багш бэлтгэх сургалтад хамрагдаж, ажилтай болжээ DNN.MN

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын салбарт баримталсан бодлого, хэрэгжилт болон 2023 оны ажлын төлөвлөгөөг танилцуулах уулзалт зохион байгуулав.

Монгол Улс боловсролын цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэгч 10 улсын нэгээр зарлагдсан. Өөрөөр хэлбэл, коронавирусийн үед цахим болон теле хичээл хосолсон сургалтыг зөв нэвтрүүлсэн учраас боловсролын цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэгч болсон. Улмаар 2021 оны есдүгээр сарын 1-нд танхимын хичээлийг эхлүүлсэн байдаг.

Тав хоног танхимаар, ес хоног гэрээр хичээллэсэн. Энэ нь дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн тэргүүн туршлага. Хэрэв 2021 оны есдүгээр сард хичээлээ нээгээгүй байсан бол бүтэн хоёр жилийг алдана. Үүнээс шалтгаалж, сурлагын хоцрогдолд орох бүхэл бүтэн үе бий болох эрсдэл байсан гэдгийг Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Тэрбээр “Монголын анхны цахим сургууль Medle.mn болон сурлагын хоцрогдол арилгах Suraad.mn цахим шийдлүүдийг орон даяар нэвтрүүлсэн.

Дараагийн алхам бол цэцэрлэгийн хэлбэр, хэв шинжүүдийг өөрчилсөн. Өмнө нь улсын цэцэрлэгүүддээ төлөвлөлт хийдэг байсан бол улсын болон хувийн цэцэрлэг, түрээсийн цэцэрлэг, байгууллагын цэцэрлэг, цомцог гэр гэх таван төрлийн цэцэрлэгийг гаргаж ирсэн. Улмаар цэцэрлэгийн хамрагдалт улсын хэмжээнд 92 хувьтай болжээ.

Цэцэрлэгийн чанар, хүртээмжийг шийдэхэд боловсон хүчний асуудал чухал. Иймээс МУБИС болон бусад багш мэргэжилтэн бэлтгэх хувийн сургуулиудтай хамтарч 2,000 орчим багшийг мэргэшүүлж, 1,800 гаруй хүн ажилтай болсон байна. Өөрөөр хэлбэл, гэртээ хүүхдээ харж байсан 1,800 гаруй ээж ажилтай болсон” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *