Categories
мэдээ цаг-үе

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шат эхэллээ DNN.mn

Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга Төрийн ордонд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх хоёрдугаар шатны үйл ажиллагаа Зөвлөлдөх уулзалт хэлбэрээр болох бөгөөд оролцогчид иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах, нийгмийн бодлого гэсэн багц сэдвүүдийг хэлэлцэх юм.

Хоёрдугаар шатны Зөвлөлдөх уулзалтад оролцох сонирхлоо 862 хүн илэрхийлснээс 812 нь баталгаажуулж 15 аймгийн оролцогчид нийслэлд ирэхээр замдаа гараад байгаа тухай өчигдөр Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа мэдээлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *