Анх гадагш, хойшоо урагшаа явагсад буцаж ирээд биднийгээ их л доош нь хийж шоолдог сон. Монгол хүний гүндүүгүй зан гэдэг чинь орчуулж болдоггүй. Үгчилбэл тэнэгдүү маанаг гэсэн утга. Юундаа гайхуулаад байгаа юм гээд л ам тагладаг. Эцэг эхчүүд үр хүүхдэдээ захидаг үндсэн сургаал бол: ”Олны газар хэрсүү яваарай. Муу улсад уруу татагдаж мөнгө төгрөгөө алдавзай. Манай хөдөөтэй адилгүй шүү”. Тэгсэн чинь хот суурин Гүндүүгүй цайлган зан хаа сайгүй газрынхан шиг гэнэн тэнэг итгэмтгий улс байдаггүй. Ялангуяа жаахан шуналыг нь хөдөлгөөд хошгируулчихвал захын дурак л хамаг байдаг мөнгөө сэгсрээд өгчихдөг. Дээхнэ сүлжээний бизнес ч билүү нэгэн инээдтэй, мэдээжийн луйвар дэлгэрч хүн болгон арваас дээш харилцагч хайн хаширвал хашрахаар залилан болдог. Сүлжээний уйлаан майлаан дуусч амжаагүй байхад “Хадгаламж зээлийн хоршоо” гэгч үүсдэг. Хөдөөд бол Доржийнхоо занг мэдэх хойно юу боллоо гэж чөдрийн ганц морио өгөх вэ дээ. Тэгэхэд суурин газрынхан огт танихгүй хүнд итгээд хамаг мөнгөө тавиад туучихдаг. Ганцхан манай хотод, монголчууд л гэнэн цайлган гүндүүгүй биш болоод байна. Өнөөдөр өрнөдийн олон оронд санхүүгийн хямрал болж тэндхийн иргэд мө- рийтэй тоглоомчин шиг хамгаа алдаад гуларч баларлаа. Хөрөнгийн бирж, түүн дээр зарагддаг хувьцаанаас зү- гээр сууж байгаад их олз олно гэж итгэж л явдаг. Яаж ч бодсон шал худлаа савангийн хөөс шиг хий үзэгдэлд үнэмшигчид хаа сайгүй байдаг нь сонин юм. Юмс байр байрандаа, бодит хөрсөн дээрээ бууж байгаа өнөө үед зам дээрээс сул олз олох боломж бараг үгүй. Гэвч хүмүүс хотжих тусам улам гэнэн томоогүй загнах нь ийм зан чанараар байнга үгүйлэгдэж явдгийнх юм болов уу.
Ж.ГАНГАА