Categories
гадаад мэдээ

“Дисней” компани 7 мянган ажилтнаа цомхотгож байна DNN.mn

“Уолт Дисней” компани өргөн хүрээг хамарсан бүтцийн өөрчлөлт хийж байгаагаа лхагва гарагт зарлажээ.

Компанийн удирдлагууд 5.5 тэрбум долларын зардал хэмнэж, бизнесээ ашигтай болгохын тулд 7 мянган ажилтнаа цомхотгож байна гэжээ.

Энэхүү цомхотгол нь Диснейн дэлхийн олон улс дахь нийт ажилчдын 3.6 хувийг хамарч байна.

Компанийн гүйцэтгэх захирал Боб Айгер өнгөрсөн оны 11 дүгээр сард компанидаа эргэн ирснээс хойших санхүүгийн үр дүнгээ тайлагнасан байна.

Уг тайлангаар компанийн орлого 8 хувиар өсч, 23.5 тэрбум долларт хүрсэн ч “Дисней энтертайнмент”-ийн хэлтсийн эзэмшдэг “Дисней плас” үйлчилгээний хэрэглэгчдийн тоо 2019 онд ажиллаж эхэлснээс нь хойш анх удаа 2.4 саяар цөөрч, 161.8 сая болжээ.

Тиймээс зардлыг хэмнэх үүднээс компанийн удирдлагууд кино, телевиз, дамжуулалт зэрэг зугаа цэнгэлийн хэсэг, спортод чиглэсэн “И-ЭсПи-Эн” нэгж болон “Дисней цэцэрлэгт хүрээлэн” гэсэн гурван хэсэгт бүтцийн өөрчлөлт хийх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *