Засгийн газрын 2022 оны тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг амжилттай зохион байгуулав.
Дуудлага худалдаагаар экспортод гаргах 5 багц буюу 32 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжсан бөгөөд дуудлагаар дуудах үнэ 0.28 хувиар нэмэгджээ. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллароор борлуулж ирсэн бол өнөөдөр хил нөхцөлөөр 1 тн нүүрсийг 179,1 ам.доллароор борлуулсан байна.
Тус компанийн экспортод гаргах 64 мянган тонн нүүрсний дараагийн арилжаа маргааш 10.00 цагт болох юм.
Нүүрс арилжсан мэдээлэл
Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо |
2023-02-09 10:00 |
Нүүрс худалдагч этгээдийн нэр |
“Эрдэнэс Тавантолгой” ХК |
Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг |
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо. Жигжиджавын гудамж-8 Финанс төв |
Захиалгын бүртгэлийн дугаар |
23/01-СО |
Дуудах доод үнэ, валютын төрөл |
178.60 ам.доллар /тн |
Хэлцэл хийгдсэн үнэ |
179.10 ам.доллар/тн |
Гэрээний нийт үнийн дүн |
5,731,200 ам.доллар |
Хэлцлийн дугаар |
2023.02.09-01 |
Үнийн өсөлтийн хувь |
0.28 хувь |
Арилжсан нүүрсний багцын тоо |
5 |
Арилжсан нүүрсний төрөл, ангилал |
Хатуу коксжих |
Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт |
Ash (db): 14.49 (-2.3; +2.1) CSN: 6.5 (-0.5; +0.5) |
Худалдан авагчийн оршин байгаа улс |
БНХАУ |