Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөгжлийн банкны удирдлагад байсан Г.Дөлгөөн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр дэвшин ажиллаж байгаа нь зөв үү? DNN.mn

УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөний намтарт Хөгжлийн банкны Э рсдэлийн удирдлагын захирлаар ажиллаж байсан гэх өгүүлбэр бий. Хөгжлийн банк тойрсон асуудлууд өндрөө авч, энэ банктай холбоотой улстөрч, бизнес эрхлэгчид бужигнаж, авсан зээлээ чанаргүйдүүлэгчид байцаагдсан өдрүүд үргэлжилж байна. Нөлөө бүхий улстөрчдийн ойрын хүмүүст зээл өгсөн хэргээр энэ банкны удирдлагуудаас шоронд хоригдсон нь ч бий. Г.Дөлгөөнийг гэхэд өнгөрсөн жил АТГ-аас яллагдагчаар татаж байсан удаатай.

Гэтэл МАН-ын хуучцуулын нэг Н.Ганбямбын хүү өнөөдөр төв банкны Т эргүүн дэд ерөнхийлөгч хийчихсэн данайж сууна. Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан тэрбээр чанаргүй зээлүүдийн шийдвэрт гар бие оролцсон байж таарна. Тэгээд бүр Эрсдэлийн удирдлагын захирал гэхээр чанаргүй зээлийн гол буруутнуудын нэг баймаар. Төрийн хулгайчидтай дайн зарлана гээд сэлэм эргүүлж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийм хүнийг тийм өндөр суудалд томилсон нь яалт ч үгүй гайхширал төрүүлээд байна. Эсвэл энэ хачин томилгоо танай намын бодлого юм уу, Ерөнхий сайд аа.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн саяхан төрийн өндөр албан тушаал хашдаг, хашиж байсан хүмүүсийн хүүхдүүд дандаа дарга хийгээд явах юм гэсэн утгатай шүүмжлэл хэлж байсан нь тод санагдаж байна. Төрийн өндөр албан тушаал хашиж явсан, хашиж байгаа улстөрчдийн хүүхдүүдийг удам дамжуулж эрх мэдэл бүхий суудалд залруулахгүй, тэгж даврахыг нь хориглосон хууль оруулж ир гэсэн үүрэг өгснийг нь олон хүн олзуурхаж хүлээж авсан. Тэр хуулийн төсөл нь боловсруулах шатандаа яваа байх. Төрд дарга хийж явсан хүмүүсийн хүүхдүүд өндөр албан тушаал хашиж байгаа жишээ Н.Ганбямбын хүүхдээр тогтохгүй. Ц.Нямдоржийн Н .Анхбаяр гэх мэтээр жагсаавал өчнөөн нэрс гарч ирнэ.
Төрийн өндөр албан тушаал хашиж явсан хүмүүсийн хүүхдүүд төрийн том дарга болох ёстой гэсэн намынхаа бичигдээгүй хуулийг сөрж чадахгүй яваа бол тэрийгээ ил тод мэдэгдчихсэн нь шулуухан санагдах юм. Ерөнхий сайд үнэхээр өөрийнхөө өгсөн үүрэгт үнэнч яваа бол ядаж л Г.Дөлгөөнийг өндөр суудлаас нь буулгах хэрэгтэй. “Хөгжлийн банкны Э рсдэлийн удирдлагын захирлаар ажиллаж байсан хүн ийм албан тушаал хашиж болохгүй” гэсэн тайлбар хийвэл Л.Оюун-Эрдэнэ олон түмэнд хэлсэн ярьснаараа ажиллаж байгаа Ерөнхий сайд гэж харагдана.
Эцэст нь нэг зүйл хэлэхэд Монголын төр, Монгол Улс, Монголын ард түмэн том дарга нарын хүүхдүүдэд ямар ч өргүй билээ.
М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *