Categories
мэдээ нийгэм

Вакцинжуулалтын үеэр 5.5 сая үхрээ ээмэгжүүлнэ DNN.mn

ДОРНОД: 457 мянган толгой мал амьтанд шүлхийн вакцин хийнэ

Малын гаралтай түүхий эдийн гарал үүслийг тодорхойлох зорилгоор нийт үхэр сүргийг ээмэгжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдааны үеэр шийдвэрлэв.

Энэ хавар 4, 5 дугаар сард 5.5 сая үхрээ вакцинжуулах үеэр бүгдийг нь ээмэгжүүлнэ. Ингэснээр үхрээ цахим бүртгэлд оруулж, аль сумын, ямар айлын хотноос ирсэн үхэр гэдэг гарал үүсэл нь тодорхой болох юм. Үүнийг дагаад малын хулгай ч багасна гэдгийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээлэв.

Генетик нөөцийн тухай хуулийг 2018 онд баталж, ээмэгжүүлэх, бүртгэлжүүлэх, цахимжуулах асуудлыг тусгасан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас хэрэгжээгүй байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *