ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…….
Архангай аймгийн Цэнхэр сум гэхээр “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” компаниуд алтыг нь ухаад, гол усыг нь ширгээсэн тийм нутаг гэсэн ойлголт нийгэмд газар аваад байгаа нь нууц биш. Суварга, Тээлээ, Буурал гурван их хайрхан, Орхон, Тамир, Цэцэрлэгийн сайхан голуудтай энэ уужим сайхан нутаг газар доорхи баялгаасаа илүү хүний сэтгэл татах увдис төгөлд өр түүх цэдигтэй, аялал жуулчлал хөгжүүлэхэд таатай байгалийн үзэсгэлэнт газруудтай эх орны минь нэгээхэн хэсэг билээ. Цэнхэр сум Архангай аймгийнхаа баруун урд орших агаад Эрдэнэбулган, Батцэнгэл, Түвшрүүлэх, Хотонт, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Бүрд сумтай хиллэн оршдог. Сумын төв нь аймгийн төвөөсөө 30, нийслэл хотоос 438 км зайтай. Урин дулаан цагт усны шувууд ганганасан Буйлан болон Дангийн нуурын хөвөөнд нь зогсоход сэтгэл эрхгүй сэргэм. Хангайн нурууны хоёр дахь оргил болох Суварга хайрхан бол нутгийн зон олны итгэл бишрэл, сүлд хийморийн онгод дуудсан “тэнгэрийн багана” юм. Энэ нутгийн уугуул хүү Х.Магсаржав “Оёоргүй тэнгэрийн үүлэн мандалд Зулай тулсан цагаан дунгал Ёзооргүй бөмбөрцгийн нугачаан дундаас Зүмбэрлэн содрох буурал сүмбэр Охьюу номин нуур нүдлүүлж Хучлагаан тэвэрсэн зүрхэн суварга Оосор бүчгүй нөмрө- гөө бэлхэнцэлж Шаштир хүүрнэх домогт хангай Суварга хайрхан” хэмээн магтан дуулсан байдаг. Суварга хайрханы урд элэгнээс Орхон мөрөн, гэзэг бэлээс нь Урд Тамир, зүүн сугаас нь Цэцэрлэгийн гол эх авна. Арын сайхан хангай болсон хойно хуш, хус, яргай чаргай, улиас бургас, хайлаас тоорой, далан хальс гээд төрөл бүрийн мод ургана. Намрын цагт жимсээр баян нутаг гэвээс араанд амт нь аяндаа мэдрэгдэх биз ээ.
Манхан, Янбилэг, Чирэнгэт, Бугат, Согоот, Үйзэн бүрхээр, Цагаан дунгал, Шар тээг, Жимгэр, Солбидог, Тонгоргын олон сайхан сүрлэг уул нурууд нь Цэнхэр нутгийн онгон байгалийн үзэсгэлэн юм. Хошготын голын эхэнд өндөр хясаанаас садран буух нэгэн сонин хүрхрээ бий. Цагаан сум, Цэнхэр, Могойн голууд хадагран урсч, Чулуут, Хоолт, Өлт, Шарт, Бумбат, Хөндлөн, Тэмээнчулууны горхи булгууд шүд хага ташим мэлтэлзэнхэн жирэлзэх нь гоёмсог. Газрын гүнээс оргилох хүний эрүүл мэндэд ач тустай халуун хүйтэн, ордог, уудаг рашаан үлэмж баялаг тааралдана. Цагаан сүмийн рашааныг гэхэд л XIII зууны үед ашиглаж байсныг эрдэмтэн О.Намнандорж засмал боржин ховил, боржин онгоцны хэлтэрхий сэлтээр баримт голын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг, хурандаа Н.Даваах үү, Ц.Цэрэндорж, улсын аварга малчин Цэрэндорж нарын хөдөлмөр бүтээлээрээ нэрд гарсан алдартнуудын нэрсийн жагсаалтыг сонины багахан зайд яахин бүгдийг багтааж амжих билээ.
Ш.Дэмбэрэл, Д.Бямбажав, Э.Ганболд, Г.Самбуу нарын шинжлэх ухааны докторуудаас гадна дэд докторын зэрэгтэй 15 эрдэмтэн байна. Монгол Улсын далай даян дархан аварга, хөдөлмөрийн баатар, спортын гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнийн аав Бадмаанямбуу нь Цэнхэр сумын уугуул иргэн гэж байгаа. Улсын заан А.Бямба, Ш.Гомбосүрэн, улсын начин Л.Мангалжав, Ц.Цэрэнчимэд, Д.Дашцэрэн, чөлөөт бөхийн спортын мастер, хурандаа Д.Дашзэвэг, аймгийн арслан Ж.Зундуй, Г.Буньбадар, Жамбал, Л.Самбуу, Ч.Дашравдан, Баваг, аймгийн заан Ж.Дагдан, Ш.Дамдиа, Ө.Дашзэвэг, Д.Батмөнх, Д.Сампил, Д.Долгорсүрэн, цэргийн арслан С.Парчаа болон сумын цол бүхий Б.Биндэрьяа, Р.Дөөвөл, Д.Санжаа, Д.Бямбас үрэн нарын олон арван хүчтэнүүд төржээ. Цэнхэрийн ард түмний дунд эрт үеэс дэлгэрсэн спорт тоглоом нь мөсөн шагай юм. Өвлийн цагт толигор мөсөн дээр эрчүүд энэ тоглоомоор наадах дуртай. Эртхэн үедээ Заяын шавь, Ачит гүний харваачид талцаж мөсөн шагайны тэмцээн зохиоход Ачит гүний хошууны Хулгар Чимэддорж, Дашдаваа нар ялж хошуу ноён С.Довчинжамцаас суран хазаараар шагнуулж байжээ. Сүүлийн үед зохиогдох болсон мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон П.Цогт хошой аварга,
Найманжин, Төмөрбаатар, Батдэлгэр нар улсын аварга болж, Буйлан багийн уугуул Ш.Ширнэн улсын аваргын мөнгөн медаль хүртсэн байна. Л.БАТЦЭНГЭЛ хон ухан авч цэвэрлээд сүүнд хөөрүүлэн самарч загсаахад төмс өрмөндөө наалдаад амтлаг сайхан хүнс болдог байна. Алтан-Овоо багийн нутагт Өгөдэй хааны Бор өргөө хотын туурь, Манжийн үеийн хотын туурь байдаг тухай нэрт эрдэмтэн Хөдөөгийн Пэрлээгийн бү- тээлд дурджээ. Нийслэл Улаанбаатар хотын анхны шав тавьж буурилсан газар нь ном сударт дурдсанаар болгож судалгаандаа тэмдэглэсэн байдаг. 50-60 хэм халуун Бор талын рашааныг нуруу, бөөрний эмгэг хууч, яс бэртэх, шөрмөс гэмтэх, чийг бамын өвчинд нэн тустай хэмээн эмчилгээний журмаар эдүгээ ч ашигласаар иржээ. 90 хэмээс дээш халуунтай Цэнхэрийн рашааны орчинд Б.Доржханд, Б.Жигдэн нар шилэн хүлэмж байгуулан хүнсний нарийн ногоо, жимс тарьж нутгийн олноо дайлдаг болжээ. Цэнхэр сумын Цагаан хөтөлд Бааюут хэмээх газарт өнө эртнээс туйпуу шатааж байсан байдаг. Монгол орны араатан, жигүүртэн, ан амьтан, ургамал цэцгийн олон аймаг зүйл уг нутагт байдгийг эрдэмтэд тогтоожээ. Бага арцын Мөнгөт цохио хэмээх сонирхолтой цул хадан цохио байдаг. Эл цохио оройгоороо цоорхой, доошоо гүн хөндий тогтоцтой аж. Хөндийд нь их хэмжээний мөнгө байдаг гэнэ. Мөнгийг авах гэж өвлийн хүйтэнд үхрийн нойтон гуя оруулж хөлдөөгөөд сураар татаж авахад маханд наалдсан мөнгөнүүд дүн дан хийсээр агуйдаа буцаж унадаг гэсэн домог мэт яриа нутгийн олны дунд байдаг. Үнэхээр ч тэр хадан цохионоо хүн гарч байсны ул мөр хуучирч муудсан шатны өөдөс хэлтэрхий байдаг байна. Цэнхэр сумын Бүрд багийн нутагт Голын байц хэмээх ар оройдоо бяцхан гэзэг модтой өндөр цохио бий. Энд чоно бугыг байцалж барьдаг ажээ. Чоно буга шахахыг харж, тэр байцалсан чоныг алсан С.Дамба гэдэг хүн саяхан болтол байжээ. Анчин Дамба өглөө отоонд сууж байтал Гэзэг мод руу нэг чоно буга хөөж ирээд цохио хадны ирмэг дээр тулган зогсоогоод байж байтал сэрвээнийх үс босч, хөл нь махийж тахийсан хөгшин чоно шогшиж ирээд буга руу дайрч ноцоод зуулттай зуулттай хэвээрээ хадан хясаа руу нисчээ. Анчин мориндоо мордон хясааны урд ёроолоор тойрон очвол нөгөө чоно бугыг хээвнэг зооглож байж. Хөөгч чоно ч мөн ирсэн байв гэнэ. Бугатай үсэрсэн чоныг буудан хөнөөж өвчвөл яснууд нь хугарч бороолоод, угаасаа тэгж буга барьдаг бололтой байжээ. Нутгийнхан намартаа мэхээр хурааж хатаан хоолны хольц хийхээс гадна зөө- хийтэй хольж мэхээртэй бор тос хайлдгаараа алдартай. Цагаан төмсийг намар орой Цэнхэр сумын Цэцэрлэгийн Эрдэнэтолгой хэмээх газар юм байна. Энэ бол маш сонирхолтой баримт яах аргаг үй мөн билээ. Харийн дайсан халдаар ирсэн тэртээх он жилүүдэд эх орныхоо төлөө энэ нутгийн Р.Нацагдорж, Ц.Цэвээнсамбуу, Г.Чоймпог, Д.Намсрайжав, Д.Өлзий нар эрэлхэг зоригоор тулалдан, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Алтан гадас” одонгоор шагнуулж байсан түүхтэй. Цэнхэр сумын харьяат пул ёметчин, хошууч С.Дампил Жанчхүүгийн даваа, Чуулалт Хаалганд тулалдан гарамгай гавьяа байгуулсан учир 23- хан насандаа БНМАУ-ын баатар цолоор шагнуулж байжээ. Цэнхэрийнхэн төр засагт төлөөллөө болгож С.Дампил баатрыг АИХ-ын депутатаар сонгож байв. Түүний төрсөн дүү, хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин С.Жамьян бас АИХ-ын депутатаар хоёр ч удаа сонгогдож байсан нэгэн юм. Энэ хүн 200 толгой хонь, ямаа хүлээн авч тавхан жилийн дотор мянган толгой болтол өсгөж байсан аж. Тө- рийн шагналт, хөдөлмөрийн баатар, алдарт нэхмэлчин Б.Гүнжилхам, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Ч.Цэрэндорж, хөдөлмөрийн баатар М.Чойжамц, Ө.Жадамба, төрийн шагналт О.Тунгалаг, гавьяат уурхайчин Н.Санжаа, гавьяат хуульч П.Дайрийжав, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Самбуу нарын алдартнуудаараа энэ сумынхан бахархсаар байна. Улсын сайн малчин Ганжууржав, Ч.Далхс үрэн, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Г.Вандан, бичгийн түшмэл, нэрт дуучин Ж.Дашцэрэн, “Амьдралын зам” нэгдлийн анхны дарга Л.Чунагсүрэн, “Социализмын зам” нэгдлийн дарга С.Огойсамбуу, УИХ-ын гишүүн Ш.Чунаг, Хөдөлмө- рийн сайд асан Ц.Цолмон, хошууч генерал С.Гомбос үрэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Ломбо, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг, хурандаа Н.Даваах үү, Ц.Цэрэндорж, улсын аварга малчин Цэрэндорж нарын хөдөлмөр бүтээлээрээ нэрд гарсан алдартнуудын нэрсийн жагсаалтыг сонины багахан зайд яахин бүгдийг багтааж амжих билээ. Ш.Дэмбэрэл, Д.Бямбажав, Э.Ганболд, Г.Самбуу нарын шинжлэх ухааны докторуудаас гадна дэд докторын зэрэгтэй 15 эрдэмтэн байна. Монгол Улсын далай даян дархан аварга, хөдөлмөрийн баатар, спортын гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнийн аав Бадмаанямбуу нь Цэнхэр сумын уугуул иргэн гэж байгаа. Улсын заан А.Бямба, Ш.Гомбосүрэн, улсын начин Л.Мангалжав, Ц.Цэрэнчимэд, Д.Дашцэрэн, чөлөөт бөхийн спортын мастер, хурандаа Д.Дашзэвэг, аймгийн арслан Ж.Зундуй, Г.Буньбадар, Жамбал, Л.Самбуу, Ч.Дашравдан, Баваг, аймгийн заан Ж.Дагдан, Ш.Дамдиа, Ө.Дашзэвэг, Д.Батмөнх, Д.Сампил, Д.Долгорсүрэн, цэргийн арслан С.Парчаа болон сумын цол бүхий Б.Биндэрьяа, Р.Дөөвөл, Д.Санжаа, Д.Бямбас үрэн нарын олон арван хүчтэнүүд төржээ. Цэнхэрийн ард түмний дунд эрт үеэс дэлгэрсэн спорт тоглоом нь мөсөн шагай юм. Өвлийн цагт толигор мөсөн дээр эрчүүд энэ тоглоомоор наадах дуртай. Эртхэн үедээ Заяын шавь, Ачит гүний харваачид талцаж мө- сөн шагайны тэмцээн зохиоход Ачит гүний хошууны Хулгар Чимэддорж, Дашдаваа нар ялж хошуу ноён С.Довчинжамцаас суран хазаараар шагнуулж байжээ. Сүүлийн үед зохиогдох болсон мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон П.Цогт хошой аварга, Найманжин, Төмөрбаатар, Батдэлгэр нар улсын аварга болж, Буйлан багийн уугуул Ш.Ширнэн улсын аваргын мөнгөн медаль хүртсэн байна.
Л.БАТЦЭНГЭЛ