Categories
мэдээ нийгэм

Ирэх тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоцтой болно DNN.mn

Ойрын үед АНУ, Унгар, Англи, Грек, Испани, Катар, Кувейт рүү шууд нислэгтэй болохыг зорьж байна хэмээн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдэгдэв.

Тэрбээр “Өнгөрөгч онд дотоодын агаарын таван тээвэрлэгчийг олон улсын 39 чиглэлд зорчигч болон ачаа тээврийн хуваарьт нислэг гүйцэтгэх агаарын тээвэрлэгчээр томилсон.

2023 онд 1.5 сая, 2024 онд хоёр сая зорчигч тээвэрлэх зорилт тавьж энэ хүрээнд 39 улсын Засгийн газартай агаарын хэлэлцээр байгуулаад байна.

Үр дүнд нь дотоодын агаарын тээвэрлэгч нар 13 улсын 47 цэг рүү нислэгийн томилгоо авч, 23 улсын 100 цэгт зорчигч болон ачаа тээвэрлэх боломж бүрдлээ.

Хамгийн сүүлд “Хүннү Эйр” ХХК-д Бишкек-Дели-Бишкек, Бишкек-Дубай-Бишкек, “Изинис эйрвэйз” ХХК-д Улаанбаатар-Сингапур-Улаанбаатар, “Аэромонголиа” ХХК-д Улаанбаатар-Анталья-Улаанбаатар, “МИАТ” ТӨХК-д Улаанбаатар-Доха-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх эрхийг олголоо.

Япон руу 7 хоногт 60, БНСУ руу 70, БНТУ руу 34 удаа нислэг үйлдэх боломж бүрдээд байна.

2023 онд том оврын дөрвөн онгоц оруулж ирэхээс энэ оны тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоц оруулж ирэхээр гэрээ хэлцэл нь хийгдээд байна.

Ойрын үед АНУ, Унгар, Англи, Грек, Испани, Катар, Кувейт рүү шууд нислэгтэй болохыг зорьж байна” хэмээн мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *