Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

“CES 2023” үзэсгэлэн DNN.mn

Технологийн ертөнцийн хамгийн том үйл явдлуудын нэг болдог “CES (Consumer Electronic Show) 2023” үзэсгэлэн АНУ-ын Лас-Вегас хотноо болж 100 мянга орчим хүн үзэж сонирхжээ. Иргэдийн өргөн хэрэглээний барааны технологийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлдог уг үзэсгэлэнд 173 орны 3200 гаруй бүтээгдэхүүн танилцуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэнг “дэлхийн хамгийн шинэлэг технологи, инновацыг бүтээгчдийн цуглаан” гэж нэрлэдэг бөгөөд энэ жил дэлхийн хамгийн том 500 компаниас 323 нь оролцож байгаа ажээ.Үзэсгэлэнгийн үеэр 200 гаруй бага хурал, дугуй ширээний уулзалт ярилцлага болсон бөгөөд үүнд 750 орчим илтгэгч оролцсон байна. Тус үзэсгэлэнд технологийн салбарын 115,000 мянган мэргэжилтэн оролцож шинэ содон технологиудыг хэрэглэгчдэд танилцуулжээ. Тухайлбал, өнгө нь солигддог суудлын машин,хувийн зориулалтын ухаалаг нисдэг тэрэг, илгээмж зөөдөг дронууд, робот гэрийн тэжээвэр амьтан, гэр дотор ашиглах дрон камер, дуу чимээ багасгагч маск, шээсээ гэрийн нөхцөлд шинжлэх боломжтой “u-scan” зэргийг онцолж болох ажээ.


Уламжлал ёсоор дэлхийн томоохон үйлдвэрлэгчид Лас Вегаст шинэчлэгдсэн зурагтуудаа танилцуулсан байна. Гэхдээ энэ удаад “Sony”оролцолгүй үлдсэн ч “LG”, “Samsung” болон мөн жижиг үйлдвэрлэгчид юу хийж бүтээснээ дэлгэн харуулжээ. “LG”-гийн дэлхийн хамгийн том, 97 инчийн “OLED” зурагт зочдыг гайхшруулж байна. Гэхдээ дэлгэцийн хэмжээ бус, харин уг зурагт ямар ч утасгүй болсон нь тэднийг гайхшруулжээ.

Өөрөөр хэлбэл, “4К” нягтаршилтай дүрсийг утасгүйгээр “агаараар” дамжуулдаг болсон аж. Ингэхийн тулд тэд зурагттаа хэд хэдэн “HDMI” холбогчтой шоо хэлбэрийн тусдаа орших дамжуулагчаар тоноглосон байна. Ямар ч дохионы эх үүсвэр энэ шоонд холбогдох бөгөөд уг шоо зургийг утас шаардахгүйгээр зурагт руу илгээдэг гэнэ. Шоо хэлбэрт хайрцаг нь TV хүлээн авагчаас 10 метрийн зайд байрлаж 120 Гц давтамжаар 4K нягтралтай дүрс дамжуулдаг байна. TV нь өөрөө цахилгаанд залгагдах ганц утастай аж. Уг төхөөрөмж 25,000 гаруй ам.долларын үнэтэй юм.

Энгийн зурагтын хувьд 2023 онд гарсан шинэлэг зүйл нь “Brightness Booster Max технологи” гэх зургаа дахь үеийн процессоруудын ачаар хамаагүй илүү тод гардагболж 70 хувиар илүү гэрэлтэй болжээ. Тухайлбал, “Sam­sung” програм хангамжийн шинэчлэлд ихээхэн анхаарал хандуулж,өөрийн “Tizen OS” зурагтанд хараа муутай хүмүүст зориулсан сайжруулсан зургийн горим, теле анагаах ухааны програм, “Chat Together” мессенжер байрлуулжээ. Энэ нь та буйдан дээрээсээ босохгүйгээр фотоплетизмограф технологи ашиглан зүрхний цохилт, цусны даралт, хүчилтөрөгчийн ханалт, стрессийн индекс, амьсгалын давтамж зэрэг мэдээллээ авах боломжтой болсон гэсэн үг юм.Бусад сонирхолтой шинэ бүтээгдэхүүнүүд нь “Hisense”, “Dis­place” TV загварууд юм. Эхнийх нь шинэ “ULED X” технологи бүхий 85 инчийн телевизор бөгөөд энэ нь “OLED” шиг тусдаа технологи биш, харин 20 мянган “мини LED” арын гэрэлтүүлэг юм. Энэ бүхэн нь тухайн нөхцөлд тохируулан дүрсний тод байдлыг нэмэгдүүлж, өнгийг сайжруулах ажлыг хиймэл оюун ухаан хийдэг гэсэн үг гэнэ. Мөн “Startup Displace” TV нь “LG”-ийн зурагттай адил утасгүй, гэхдээ зөөврийн, сольж болдог батерейгаар ажилладаг аж. Алсын удирдлагыг гар дохио эсвэл ухаалаг гар утсан дээрх аппликейшн ашиглан хийдэг болжээ.

Компютерын H, P, U

процессорууд мөн шинэчлэгдэн хэмжээ нь багасаж эрчим хүчний зарцуулалт нь мэдэгдэхүйц багассан байна. “N-series” чип нь зөөврийн компьютерт зориулагдсан бөгөөд эдгээр чипүүд нь “Pen­tium/Celeron” шугамыг орлох зориулалттай бөгөөд зөөврийн компьютерт зориулагдсан аж. “AMD” ч тэднээс хоцроогүй бөгөөд гар утас болон ширээний компьютерийн чипийн шинэчлэлээр шүтэн бишрэгчдээ баярлуулсан байна. Учир нь “AMD”-ийн шинэ бүтээгдэхүүний гүйцэтгэл нь өмнөх “Ryzen 6900HX”-тэй харьцуулахад 78 хувиар өсөж, 34 хувь илүү хурдан болсон гэнэ. Үүний зэрэгцээ “7940HS”-тэй зөөврийн компьютер нэг цэнэглэлтээр 30 цаг хүртэл ажиллах боломжтой болжээ.

“ASUS” компани “CES 2023” үзэсгэлэнд “Vivobook Pro 16X 3D” болон “Studiobook 16” зөөврийн компьютеруудыг авчирчээ. Аль аль нь “OLED” дэлгэцээр тоноглогдсон бөгөөд тусгай нүдний шил зүүх шаардлагагүйгээр дэлгэцийг “3D” дүрсээр үзэх боломжтой болсон аж. Бас хэрэглэгчийн толгойны хөдөлгөөнийг хянаж, стереоскоп дүрсийг тохируулж өгдөг мэдрэгчүүдтэй болжээ.

Урьдын адил технологийн шинэчлэлүүд хүний эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулжээ. Жишээлбэл, “Valencell” компани ханцуйвч шаардлагагүй цусны даралт хэмжигчийг үзүүлэв. Уг төхөөрөмж нь пульсоксиметр шиг хэрэглэгчийн хуруунд бэхлэгддэг байна. Цусны даралтыг минут хүрэхгүй хугацаанд хэмжих тул урьдчилсан тохируулга хийх шаардлагагүй аж. Борлуулалт нь энэ оны сүүлээр 100 орчим долларын үнээр эхлэх төлөвтэй байна. Мөн Японы робот техникийн “Yukai En­gineering” компани “Fufuly” дэрээ танилцуулав. Энэ нь хэрэглэгчийн амьсгалын хэмнэлээр лугшдаг дэр гэнэ.

“Зүгээр л дэрээ асаагаад түүнийг тэвэр. Энэ л танд хэрэгтэй” гэж япончууд хэлсэн байна. “Fufuly” дэр таныг тайвшруулж, сайхан амраах ажээ.

Харин “Withings” компани хэрэглэгчийг бие засах бүрт U-Scan” төхөөрөмжөө танилцуулав. Тэгвэл “Acer” компани “eKinekt BD 3” гэх компьютерийн ширээ авчирчээ. Энэ ширээний онцлог нь та компьютер дээр ажиллахдаа дасгалын дугуйн дээр зэрэг дасгал хийхээс гадна цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж гаджетуудаа цэнэглэх боломжтой юм байна. Үнэ нь 1000 доллар.

“CES 2023” үзэсгэлэнд маш олон тооны гэр ахуйн төхөөрөмжүүдийг танилцуулжээ. Тухайлбал, “LG MoodUp” хөргөгч нь гэртээ үдэшлэг зохиох дуртай хүмүүст зориулагджээ. Түүний гэрлэн чимэглэл 190,000 орчим өнгөний хослол гаргах боломжтой “LED” хавтанг ашигладаг байна. Үүний зэрэгцээ “Bluetooth” чанга яригч байрлуулж, доор нь эдгээр өнгө гаргах хавтангуудыг суурилуулжээ. Мөн уг хөргөгчний хаалга нь тунгалаг бөгөөд дотор нь юу байгааг харах боломжтой болсон байна. Бас “Flex Touch Pro” хурууны хээний скайннертай ухаалаг цоож танилцуулжээ.Энэ төхөөрөмжийн онцлог нь өөрөө цоож биш, харин ердийн хаалганы түгжээнд нэмэлтээр байрлуулах боломжтой аж.

Канадын “Glüxkind” стартапын хүүхдийн ухаалаг тэрэг “Элла” үзэгчдийн сонирхлыг ихээхэн татав. “Элла” тэрэг нь бие даан хөдөлж, ээж, аавын гарыг чөлөөлөөд зогсохгүй явган хүний зам дээрх саад бэрхшээлийг таньж, зайлан гарч чаддаг аж. Бариул дээрх дуу чимээ, анивчдаг “LED” гэрэл бүхий хүүхдийн уг тэрэг нь дугуйтай яваа эсвэл хажуугаар өнгөрч буй хүмүүстэй мөргөлдөх аюулаас эцэг эхчүүдийг анхааруулах чадвартай юм байна. Мөн “Samsung Be­spoke Home” цахилгаан зуух нь мэдрэгч, камер, хиймэл оюун ухаанаар тоноглогдсон бөгөөд 80 гаруй хоолыг таньж, тэдгээрийг бэлтгэх тохиргоог оновчтой хийдэг аж. Үүнээс гадна зууханд хоол түлэгдэж эхэлбэл мэдэгдэх гэнэ. Хэрэв та ямар хоол хийхээ шийдэж чадахгүй байгаа бол уг төхөөрөмж танд ямар хоол хийвэл танд тохирохыг зөвлөх төдийгүй хийхэд чинь туслах ажээ.

Эцэст нь сануулахад, бидний цоо шинэ гээд байгаа, иргэдийн өргөн хэрэглээний барааны “CES” үзэсгэлэнгийн технологиуд нь яг үнэндээ цэрэг, зэвсэглэлд ашиглагдахаа больж, олон нийтэд гаргаж байгаа хуучин технологиуд юм. Өнөөдөр мундаг гэгдээд байгаа барууны зэвсгүүд нь өнгөрсөн зууны 70, 80-иад оны технологиуд. Харин барууны улсууд эдгээр хуучин зэвсгүүдээ халах, нисгэгчгүй онгоц, хүнгүй танк гэх мэт шинэ технологийн зэвсгүүд үйлдвэрлэж эхлэн, цэргийнхний хувьд маш сайхан завшаан болох Орос, Украины дайнд туршин баараггүй болгож байгаа нь ойлгомжтой. Иймээс ирэх 2024-2025 оны “CES 2023” үзэсгэлэнд тавигдах иргэний өргөн хэрэглээний бараануудын хувьд эдгээр хуучин зэвсгийн нь мэдрэгч, камер, хиймэл оюун ухаанаар тоноглогдсон бөгөөд 80 гаруй хоолыг таньж, тэдгээрийг бэлтгэх тохиргоог оновчтой хийдэг аж. Үүнээс гадна зууханд хоол түлэгдэж эхэлбэл мэдэгдэх гэнэ. Хэрэв та ямар хоол хийхээ шийдэж чадахгүй байгаа бол уг төхөөрөмж танд ямар хоол хийвэл танд тохирохыг зөвлөх төдийгүй хийхэд чинь туслах ажээ.

Эцэст нь сануулахад, бидний цоо шинэ гээд байгаа, иргэдийн өргөн хэрэглээний барааны “CES” үзэсгэлэнгийн технологиуд нь яг үнэндээ цэрэг, зэвсэглэлд ашиглагдахаа больж, олон нийтэд гаргаж байгаа хуучин технологиуд юм. Өнөөдөр мундаг гэгдээд байгаа барууны зэвсгүүд нь өнгөрсөн зууны 70, 80-иад оны технологиуд. Харин барууны улсууд эдгээр хуучин зэвсгүүдээ халах, нисгэгчгүй онгоц, хүнгүй танк гэх мэт шинэ технологийн зэвсгүүд үйлдвэрлэж эхлэн, цэргийнхний хувьд маш сайхан завшаан болох Орос, Украины дайнд туршин баараггүй болгож байгаа нь ойлгомжтой. Иймээс ирэх 2024-2025 оны “CES 2023” үзэсгэлэнд тавигдах иргэний өргөн хэрэглээний бараануудын хувьд эдгээр хуучин зэвсгийн “шинэ технологи”-иуд орж ирэн том хувьсгал гарч үзэгчид биднийг жинхэнэ гайхшруулах нь тодорхой байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *