Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн махыг ирэх сараас борлуулж эхэлнэ DNN.mn

Нөөцийн махыг борлуулж эхлэхтэй холбогдуулан гуравдугаар сард нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ онд борлуулах нөөцийн махны бэлтгэлийн хүрээнд нийт 12 аж ахуйн нэгж 6150 тонн мах нөөцөлжээ. 2023 оны нөөцийн мах бүрдүүлэлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцан ажилласан бол 2024 оны бүрдүүлэлтийг нийслэл хариуцах тухай Засгийн газрын тогтоол гарчээ. Харин нөөцийн махны худалдаа, борлуулалтыг энэ онд нийслэл хариуцаж байгаа аж. Ингэхдээ чанар стандарт, худалдаалах цэг зэргийг зохион байгуулж, иргэдэд чанартай мах худалдаалах бэлтгэлийг сарын өмнөөс базааж эхэлжээ.
Өнгөрсөн жилүүдийн хувьд дүүрэг бүрд нөөцийн махыг дэлгүүрүүд зарж байснаас гадна нэрийн дэлгүүрээр мөн худалдан борлуулсан. Гэвч хонь, үхрийн мах борлуулж ямааны мах зарахгүй зэрэг асуудал үүсч байв. Харин энэ жил дахин дээрх асуудал үүсэхгүй байх тал дээр анхаарч зохион байгуулалт хийж байгааг нийслэлээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *