Categories
мэдээ нийгэм

Хураасан самраа худалдаж борлуулсан байцаагчийг шүүнэ DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны нэгдүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.692, мөрдөн байцаалтын 2407 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 132, Өмчлөх эрхийн эсрэг 63, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Авлига албан тушаалын 8, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 1, нийт 264 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тухайлбал, Булган аймгийн Орхон сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Л эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглажээ. Тэрбээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураасан 259 кг хуш модны самрыг зохих байгууллагад шилжүүлэхгүйгээр худалдан борлуулсан. Мөн бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *