Categories
мэдээ нийгэм

Токиод монгол үндэсний бүжгийн “Говийн цэцэг” тоглолт анх удаа боллоо DNN.mn

Энэ сарын 20-ний өдөр Япон улсын нийслэл Токио хотын төвийн “Санни Холл” танхимд тус улсад ажиллаж амьдардаг бүжигчин Гүнгээдашийн Бурмаагийн бие даасан анхны тайлан тоглолт боллоо. Цас хаялсан өвлийн жавартай өдрийн энэ тоглолтонд зочин, зөвлөх найруулагчаар Монгол улсын Төрийн соёрхолт, МУГЖ, Маэстро Д.Сосорбарам, ерөнхий найруулагчаар МУГЖ, бүжиг дэглээч, профессор багш Д.Энхгэрэл нар ажиллаж, “Түмэн эх” чуулгын бүжиг дэглээч Т.Содгэрэл, “Улаанбаатар” театрын бүжгийн багш, бүжиг дэглээч Д.Баярт болон гоцлол бүжигчин Б.Норовбанзад, Э.Мөнх-Алдар зэрэг Монголын бүжгийн урлагийн сор болсон уран бүтээлчид оролцлоо.

Энэ өдөр бүжигчин Г.Бурмаа бие даасан тайлан тоглолтоороо япон, монгол үзэгчдийг баясган, нэгэн оройг монгол бүжгийн эрчимт гайхамшигаар цалгиав. Тоглолтын нэг онцлог нь Г.Бурмаагийн төрсөн ээж СТА Р.Хандсүрэн, түүний ихэр дүү СТА Т.Шануу нар хүрэлцэн ирж, ардын дуугаараа ая барьж, товшуураар магтаал хайлж, үзэгч олныг баясгасан явдал байв. Эл хоёр буурай нь соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн ардын билиг авьяастнууд агаад нутаг орондоо урлаг соёлын олон арга хэмжээнд уригдан оролцдог ажээ. Мөн Г.Бурмаагийн авга дүү, УДБТ-ын балетын гоцлол бүжигчин М.Нандинцэцэг тоглолтонд оролцсоноор гурван үеийн төлөөлөл тайзан дээр тоглов. Энэ сарын 20-ний өдөр Япон улсын нийслэл Токио хотын төвийн “Санни Холл” танхимд тус улсад ажиллаж амьдардаг бүжигчин Гүнгээдашийн Бурмаагийн бие даасан анхны тайлан тоглолт боллоо. Цас хаялсан өвлийн жавартай өдрийн энэ тоглолтонд зочин, зөвлөх найруулагчаар Монгол улсын Төрийн соёрхолт, МУГЖ, Маэстро Д.Сосорбарам, ерөнхий найруулагчаар МУГЖ, бүжиг дэглээч, профессор багш Д.Энхгэрэл нар ажиллаж, “Түмэн эх” чуулгын бүжиг дэглээч Т.Содгэрэл, “Улаанбаатар” театрын бүжгийн багш, бүжиг дэглээч Д.Баярт болон гоцлол бүжигчин Б.Норовбанзад, Э.Мөнх-Алдар зэрэг Монголын бүжгийн урлагийн сор болсон уран бүтээлчид оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *