2023 оны 2 дугаар сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Хоёрдугаар сарын 1-нд Халх голын хөндийгөөр, 2-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 3-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи хоёрдугаар сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -22…-27 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.