Categories
мэдээ цаг-үе

Өрхийн мэдээлэл засах хугацаа ирэх сарын 8-нд дуусна DNN.mn

Иргэд энэ оны хоёрдугаар сарын 8-ны 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандан залруулахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас анхаарууллаа.

Шинэчлэгдсэн мэдээлэлд үндэслэн өрхийн амьжиргааны түвшнийг дахин үнэлэх ажлыг 2023 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн дотор хийх юм байна.

Ийнхүү хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах эсэхийг 16-ны өдрөөс хойш шалгах аж.

Цагаан сар болох гэж байгаатай уялдуулан, хүүхдийн мөнгөний гуравдугаар сарынхыг урьдчилж нэг дор өгөхөөр бэлтгэлээ хангаж эхэлсэн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өмнө мэдээлсэн.

Түүнчлэн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газрын ажилтнууд иргэдийг аль болох биеэр очих шаардлагагүй байхаар мэдээллийг нь засаж, зөрүүг арилгахаар ажиллаж байгаа гэдгийг мөн хэлж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *