“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт орон даяар үргэлжилж байна.
Улсын хэмжээнд төлөөлөх чадвар бүхий 1,570 иргэн нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтад хамрагдах аж. Санал асуулгын явц нэгдүгээр сарын 28-ны 20:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 42 хувьтай байна.
Санал асуулгад оролцогч иргэдийн хувьд, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн хүрээнд дуу хоолойгоо хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа.
Эхний шатны мэдээлэл цуглуулалт хоёрдугаар сарын 2-ыг дуустал улс орон даяар үргэлжилнэ хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.