Categories
мэдээ нийгэм

Энэ онд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426.7 км төмөр замын төслийг эхлүүлнэ DNN.mn

Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр  замын төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад,  дотоодын хуулийн этгээдийг урьдчилсан сонголтод оролцох саналын урилга

2023 онд төмөр замаар 35.0 сая.тн-оос доошгүй ачаа, 2,4 сая зорчигч тээвэрлэнэ. Ингэснээр төмөр замаар тээх ачаа 26.8 хувиар нэмэгдэх юм.

Хөдлөх бүрэлдэхүүнийг 8 зүтгүүр, 800 вагоноор нэмэгдүүлж, Замын-Үүд-Эрээн боомтоор хоногт дунджаар 14.5 галт тэрэг хүлээлгэн өгнө.

Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замын 47 км хэсэглэлд их засвар хийж, Зүүнбаян өртөөг өргөтгөж,“Богдхан төмөр зам” төслийн ажлыг үргэлжлүүлж, барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэнэ.

Мөн холболтын төмөр замууд, шинээр 4 чиглэлийн нийт 1,399 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Ханги, Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулна.

Шивээхүрэн-Сэхээ боомтын хил холболтын төмөр замын төсөл, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426,7 км төмөр замын төслийг эхлүүлнэ.

Эх сурвалж: ЗТХЯ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *