Categories
булангууд гадаад мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

​Хамгийн эртний хөлгүй амьтны чулуужсан үлдэгдэл олджээ DNN.mn

АНУ-ын эрдэмтэд Аризона муж улсын нутгаас 220 сая орчим жилийн өмнө буюу Триасын эриний сүүл үед амьдарч байсан хамгийн эртний хөлгүй, сээр нуруугүй амьтны чулуужсан үлдэгдэл олжээ. Энэхүү нээлт нь энэ амьтдын гарал үүслийн хугацааг 35 сая орчим жилээр урагшлууллаа гэж тус улсын “Virginia Tech” их сургуулийн хэвлэлийн албамэдэгдсэн байна.

“Палеонтологийн хамгийн маргаантай асуудлыг шийдвэрлэхэд чулуужсан үлдэгдлийн эрэл хайгуул ямар их ач холбогдолтойг энэ олдвор дахин нотоллоо. Би энэ олдворын хоёр эгнээ шүдийг хараад хөлгүй, сээр нуруугүй амьтдын хамгийн эртний төлөөлөгч гэдгийг шууд ойлгосон. Ийм олдвор амьдралд нэг л удаа тохионо” гэж “Virginia Tech” их сургуулийн судлаач Бен Клигман хэлжээ.

Дэлхийд гурван төрлийн хоёр нутагтан (газар, уснаа явагч гэж бас нэрлэдэг) байдаг. Үүнд хамгийн түгээмэл нь сүүлтэй ба сүүлгүй хоёр нутагтан, харьцангуй ховор төрөл болох хөлгүй хоёр нутагтан бас багтдаг ажээ. Гадаад төрхөөрөө эдгээр амьтад мэлхий, гүрвэл зэрэг сүүлтэй ба сүүлгүй хоёр нутагтан амьтдаас илүү могой загастай илүү төстэй байдаг аж.

Сүүлийн хэдэн арван жилд палеонтологичид болон генетикчдийн хооронд хөлгүй хоёр нутагтан хэрхэн, хэзээ үүссэн талаар ширүүн маргаан өрнөсөөр байгаа юм. Нэг талаас, генийн судалгаагаар эдгээр хоёр нутагтан амьтад 370-270 сая жилийн өмнө буюу Цэрдийн болон Пермийн эрин үед, өөрөөр хэлбэл үлэг гүрвэлүүд үүсэхээс хамаагүй өмнө үүссэн болохыг баталдаг. Нөгөөтээгүүр, одоогоор олдоод байгаа олдворуудын хамгийн эртнийх нь Юрийн галавын эрин үед хамаарах бөгөөд тэдгээрийн нас нь ойролцоогоор 185 сая жил юм

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *