Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 2021 онд 4825 бүртгэгдсэн бол 2022 онд 8563 буюу 77.5 хувь өсжээ. Нийт хэрэгт эзлэх хувь 24.2 буюу нийт цагдаагийн бие бүрэлдэхүүний дөрвөн хүн тутмын нэг нь цахим орчинд гарсан гэмт хэргийн араас ажиллах шаардлага тулгарч байгаа аж. Энэ талаар ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга С.Тайван,
“Нэг цаг тутам нэг хүн цахим орчинд залиланд өртөж байна. Бага насны хүүхдийг садар самуунд уруу татах гэмт хэрэг үйлдэх арга барил нарийсч эзэн холбогдогч тогтоогдоход хүндрэлтэй байгаагаас гадна хохирогчийг хамгаалах хууль эрх зүйн орчин хомс байна.
2020 цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн хохирол 1 тэрбумд хүрэхгүй байсан бол 2 жилийн дараа буюу 2022 онд 21.9 тэрбум төгрөг болтлоо өсжээ” гэв.