Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Хүний эрхийн Олон Улсын Үйлчилгээ байгууллагын Нью Йорк хот дахь албаны захирал Тесс МакЭвойтой цахимаар уулзалт зохион байгууллаа.Уулзалтаар ХЭҮК-оос Хүний эрх хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар холбогдох журам, аргачлал болон хүний эрх хамгаалагчийг хамгаалах талаарх бусад улс орны сайн туршлага зэрэг олон талт асуудлаар санал солилцож, сайн туршлага бүхий хураангуй тайлан, мэдээллийг ирүүлэхээр талууд харилцан тохиролцов.
Уулзалтад Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн референт С.Мөнх-Эрдэнэ, мэргэжилтэн Б.Болор, мэргэжилтэн Л.Мөнхтулга нар оролцов.