Тархины хоргүй хавдрын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлж байна.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн өнгөрсөн оны нэгдүгээр тогтоолоор
- Тархины хоргүй хавдрын эмийн эмчилгээг 470,000 төгрөг
- Мэс заслын тусламж үйлчилгээний хүндрэл, хэрэглэгдэх багаж хэрэгслээс хамаарч 4.3-15.6 сая төгрөг байх бөгөөд үүний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлснөөс ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон 25 байгууллагаас ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авах боломжтой хэмээн Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв.
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт эрүүл мэндийн байгууллагуудтай ЭНД дарж танилцах боломжтой.