Categories
мэдээ цаг-үе

Түүхий нүүрс түлж буй уурын зуухыг хийн түлш рүү шилжүүлнэ DNN.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

Улаанбаатар хотод 2018 оноос өмнө 3,000 гаруй уурын зуух байсан. Эдгээр уурын зуухнуудыг үе шаттайгаар буулгаж, газ ашиглах, төвийн шугамд холбох арга хэмжээг авсан байна. 2019 онд 6-12 кВт-ын хүчин чадалтай 2,226 уурын зуухыг, 100-аас дээш кВт-тай 600 гаруй уурын зуухыг буулгажээ.

Одоо 70 байршилд уурын зуух байгаа бөгөөд идэвхтэй ажилладаг 50 зуух бий.

Энэ талаар тэрбээр “Эдгээр зуух хуучны технологитой тул түүхий нүүрс хэрэглэж байгаа. Улаанбаатарыг тойрсон холын бүсүүд буюу Морингийн даваа, Шувуун фабрик, Гачуурт зэрэгт байрладаг бөгөөд түүхий нүүрсийг ашиглахдаа шигшиж, ангилан хэрэглэдэг. Ингэж ангилсан эрчим хүчний нүүрсийг Дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станцад ашигладаг.

Мөн түүхий нүүрс түлж буй бүх зууханд утаа баригчийг суурилуулан, нойтон, хуурай шүүгч суулгасан. Эдгээр зуухыг үе шаттайгаар хийн түлш рүү шилжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллахаар ярилцаж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *