Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Элчин сайдын яамнаас Англи хэлний ментор багш нарыг чадавхжуулах сургалт явуулж байна DNN.mn

АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албанаас Англи хэлний ментор багш нарт зориулсан “Давтан сургалт болон багш хөгжлийн төслөөр англи хэлний ментор багш нарыг чадавхжуулах сургалт”-ыг 2023 оны нэгдүгээр сарын 17-ноос 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Кемпински Хаан Палас зочид буудалд зохион байгуулж байна.

2016-2022 онуудад Англи хэлний ментор багшийн сургалтыг амжилттай дүүргэсэн Англи хэлний шилдэг 100 ментор багшийг шалгаруулан тэдний мэргэжлийн хөгжил, зөвлөн туслах чадварыг нэмэгдүүлэх, орон нутаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх зорилго бүхий тус сугалтыг ‘Be Inspired – Be The Change Agent’ уриатайгаар ЭСЯ-ны Олон нийттэй харилцах алба болон Оюун Сүндэр Олон улсын боловсролын төв хамтран явуулж байна.

English Teaching Mentors participating the re-training

Энэхүү сургалтад уригдан оролцож буй англи хэлний шилдэг ментор багш нар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн туршлагаа хуваалцаж, хүрсэн ололт амжилт, тулгарсан бэрхшээлүүд болон багшийн хөгжлийн асуудлуудыг хэлэлцэн, харилцан суралцаж, цаашид хийх ажлаа төлөвлөх бөгөөд аймаг тус бүрийн ментор багш нар баг бүрдүүлэн орон нутгийн англи хэлний багш нарын мэргэжил, Англи хэлний чадавхийг хөгжүүлэх жижиг төсөл хөтөлбөр боловсруулах чадварт суралцана.

Ментор багш нар сургалтын дараа аймаг, нийслэлийн Англи хэлний багш нарт туршлагаа түгээх юм.

ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албанаас Англи хэлний ментор багш бэлтгэх хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж Монгол улсын 21 аймаг, нийслэлд нийт 200 гаруй англи хэлний ментор багш бэлтгээд байна. Эдгээр багш нар аймаг, дүүргийн багш нартаа зөвлөн туслах, багш нарыг чадавхижуулах ажлуудыг амжилттай зохион байгуулсаар иржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *