Ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон гадаад улсаас эх орондоо ажиллаж амьдрахаар ирсэн иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээлийг олгож эхэллээ.
ЗЭЭЛИЙН ХУГАЦАА: 36 сар хүртэл
ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ:
1. Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчинд 10.0 сая хүртэл төгрөг
2. Нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 25.0 сая хүртэл төгрөг
3. Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд 50.0 сая хүртэл төгрөг
Жижиг зээлийг дамжуулан олгох сонгон шалгаруулалтын үр дүнд Улаанбаатар хотод, Төрийн банк жилийн 8.8 хувь, Хаан банк жилийн 8.8 хувь, Худалдаа хөгжлийн банк жилийн 8.5 хувийн хүүтэйгээр олгоно. Орон нутагт Төрийн банк 4.4 хувийн хүүтэй жижиг зээлийг олгож эхлээд байна. Энэхүү зээлд хамрагдахыг хүсвэл харьяа аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хандахыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдэгдлээ.