Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр Б.Баттөрийг томиллоо DNN.mn

Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр Батбаатарын Баттөрийг томилж, “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр батламжийг нь гардууллаа.

Спортын наадмын элч төлөөлөгч нь салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, авьяас чадвар, нийгэм дэх нөлөөлөл, байр суурь, харилцаа холбоон дээрээ суурилан “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг гадаад, дотоодод сурталчлан таниулах үүрэгтэй юм.
“Ангууч” нэрээр олонд танигдсан холимог тулааны тамирчин, боксын спортын мастер, таэквондоч Б.Баттөр нь Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн, санхүүч мэргэжилтэй. Тэрбээр зөвхөн спортын салбарт амжилт гаргаад зогсохгүй соёл, урлагийн талбарт өөрийгөө сорьж амжсан, авьяаслаг залуусын төлөөлөл билээ. “Ододтой бүжиглэе” шоуны шагнал болох 50 сая төгрөгийг тэрбээр НҮБ-ын Хүүхдийн Санд хандивласны дүнд “Өнөр бүл” төвд жюү жицүгийн бас нэгэн клуб байгуулагдсан нь өнөөдрийг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *