Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ажлыг эрчимжүүллээ DNN.mn

Хятадын Төмөр Зам” групп Тавантолгойн төмөр замын ажилд оролцох хүсэлтэй  байна

Монгол Улсын Засгийн газар 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 459 дүгээр тогтоолоор тус компанид 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон.

Монгол Улсын Засгийн газрын Онцгой Бүрэн Эрхт төлөөлөгчөөр томилогдсоноос хойших 1 сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд

  • Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 449 дүгээр тогтоолын хүрээнд “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Богдхан төмөр зам төслүүдийн нийт 39 гэрээг маш нууц, нууцын зэрэглэлээс гаргасан.

Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Гашуунсухайт, Богдхан чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн 1 км тутамд ямар өртгөөр барьж байгуулсан талаар танилцуулав.

  • Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын ажлыг эрчимжүүллээ

Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийн ажлыг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагыг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн яам, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг холбогдох байгууллагуудад санал хүргүүлэн, уг ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хийж, уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулан, экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хөрш орны боомттой хил дамнасан төмөр замаар холбогдох ажлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлага үүссэн. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдсан, стратегийн өндөр ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гол замын барилга угсралтын ажил бүрэн дуусч, өдгөө хил холболтын ажлыг яаралтай хэрэгжүүлэн ажиллаж байна

  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг бүхэлд нь байнгын ашиглалтад оруулах бэлтгэл ажил бүрэн хангагдлаа

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан Техникийн комисс 2022.12.26, 27-ны өдрүүдэд төслийн талбайд ажиллаж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авах бэлтгэл хангасан тухай дүгнэлт гаргасан. Ингэснээр тус төмөр замын суурь бүтцийг бүхэлд нь байнгын ашиглалтад оруулах бэлтгэл ажил бүрэн хангагдад байна.

  • Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, Онцгой бүрэн эрхт төлөөлөгч 6 сарын хугацаатай томилогдсоноос хойших 30 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бас нэгэн онцлох ажил нь Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувийн өмчийн компанид түрээслэсэн байсан 100 хагас вагоныг Төрийн өмчийн “Монголросцветмет” ТӨҮГ-т түрээслүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Ингэснээр тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд зохих дэмжлэг үзүүлсэн арга хэмжээ болж байна.

  • “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс зүтгүүр түрээслэх асуудлыг шийдвэрлэлээ

Түүнчлэн тус компанийн АНУ-аас нийлүүлэх зүтгүүрүүд цар тахал, хөрш орны дайны нөхцөл байдлаас үүдэн гэрээт хугацаандаа нийлүүлэгдэх боломжгүй болсонтой холбоотойгоор УБТЗ ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, зүтгүүр түрээслэх асуудлыг шийдвэрлэлээ. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх боломж бүрдэж байна. Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нарын удирдлагуудтай хийсэн уулзалтын хүрээнд төмөр замын тээвэрлэлт, бүтээн байгуулалтын ажлууд болон хоёр компанийн цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллахаар тогтов.

  • “Тавантолгой төмөр зам” ХХК-д шалгалтын ажил үргэлжилж байна

Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар албан хүсэлт гаргаж, ЗГХЭГ, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг байгууллагуудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөөнд заасан зорилт, арга хэмжээний хэрэгжилт, худалдан авах ажиллагаа, санхүүгийн иж бүрэн хамтарсан хяналт, шалгалт хийж байна. Шалгалт ажлын 21 хоног үргэлжлэх бөгөөд шалгалтын үр дүнгээс хамаарч бүтцийн шинэчлэлт зэрэг цаашид холбогдох арга хэмжээг авч ажиллах юм.

  • Богдхан төмөр зам төслийн ажлыг түр зогсоосонтой холбоотойгоор холбогдох арга хэмжээг авав

Монгол Улсын Засгийн газраас “Богдхан төмөр зам” төслийн ажлыг түр зогсоох шийдвэр гаргасантай холбоотойгоор төслийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан Зэвсэгт хүчний барилга инженерийн цэргийн удирдах газар, “Бодь интернэшнл” ХХК, “Легал линк си би эй” ХХК, “Эн Эс И Консалтинг” ХХК, “Урбан девелопмент консалтинг” ХХК зэрэг байгууллагуудад төслийн барилгын ажлын гүйцэтгэгч тодорхой болох хүртэл гэрээнд тусгагдсан ажлыг түр зогсоож байгаа тухай мэдэгдлийг хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Эх сурвалж: “Тавантолгой төмөр зам” ХХК

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *