Британийн хунтайж Харригийн бичсэн дурсамж ном “Spare” худалдаанд гарангуут Британийн түүхэнд худалдаанд гарсан эхний өдрөө хамгийн олон хувь зарагдсан уран зохиолын бус сэдэвтэй ном болж, дээд амжилт тогтоожээ.
“Бидний мэдэж байгаагаар эхний өдрөө үүнээс олон хувь зарагдсан ном зөвхөн Харри Поттерын түүхүүд юм” гэж “Transworld Penguin Random House“ хэвлэлийн компанийн гүйцэтгэх захирал Ларри Финли мэдэгдсэн байна. Энэ номны зөвхөн Их Британийн зах зээлд цаасан хэвлэл, электрон болон аудио хувилбарын зарагдсан тоо нь 400,000 давжээ. Бас Их Британи, АНУ, Австрали, Герман, Канадын зах зээлд Амазоны бэстселлэр болсон байна.
Хунтайж Харри гэргий Меганы хамт 2020 онд Британийн хааны ордноос явж, АНУ-ын Калифорнид шинэ амьдралаа эхэлсэн юм. Өнгөрсөн сард тэдний оролцсон баримтат кино Нэтфликс платформд цацагдсан нь нэлээд дуулиан дэгдээсэн. Хунтайжийн хувийн амьдралаас гадна Британийн ихэс дээдсийн гэр бүлийн дотоод үйл явдлууд, маргаан зөрчлүүд дэлхийн олон орны уншигчдын анхаарлыг татдагюм. Өнгөрсөн долоо хоногт “Spare” номд бичигдсэн Афганистанд цэргийн алба хааж байхдаа 25 хүний амийг хөнөөсөн, өсвөр насандаа хар тамхи хэрэглэж үзсэн зэрэг Харригийн дурсамжууд зарим баримтаас Британийн хэвлэлүүд түрүүлж нийтэлсэн нь багагүй шуугиан дэгдээсэн билээ.