Categories
мэдээ эдийн-засаг

Нэг сая орчим хүүхэд 1072 хувьцаа эзэмшүүлэх боломж бүрдэнэ DNN.mn


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуультай холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Ж.Бат-Эрдэнэ гишүүн тогтоолын хүрээнд иргэдийн эзэмшил дэх “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны өгөөжийг нэмэгдүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн 1 сая орчим хүүхдэд төрийн эзэмшлийн хувьцаанаас 1072 ширхэгийг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд тэгш, шударга, хүртээмжтэй болгох, компанийн сайн засаглал, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг Хөрөнгийн биржид бүртгэлтэй болгохоор ажиллаж байгаа гэлээ.

Иргэн бүрийн эзэмшиж буй “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны өгөөжийг нэмэгдүүлэх, жил бүрийн ноогдол ашгийг олгохтой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Батлут нар санал гаргав. Мөн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Ганибал, О.Цогтгэрэл, Т.Доржханд, Д.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам нар байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *