Categories
мэдээ нийгэм

Монгол улсын гавъяат жүжигчин, Г.Ариунбаатар ” Отелло” дуурийн Ягогийн дүрд гоцлоно DNN.mn

Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч, Мариинский театрын зочин гоцлол дуучин Г.Ариунбаатар нэгдүгээр сард дуулах дууриудаа танилцууллаа. Тэрээр энэ сарын 12-нд Мариинский театрын тайзнаа Ж.Вердийн “Отелло” дуурийн Яго, 14-нд П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн Елецкийн ари, 21-нд Ж.Вердийн “Отелло” дуурийн Яго, 22-нд Ж.Вердийн “Травиата” дуурийн Жермоны дүрд гоцлохоор болжээ.

Г.Ариунбаатар гавьяат өнгөрсөн онд дэлхийн алдарт дууриуд болох “Риголетто”, “Тосгоны алдар”, “Травиата”, “Риголетто”, “Аида”, “Макбет”, “Тоска”, “Трубадур”, “Кармен” дууриудад гоцолсон билээ.

Тэрээр өнгөрсөн оноо дүгнэж “Улиран одож буй 2022 он чамд баярлалаа. Төлөвлөсөн ажлууд биеллээ олж өөрийгөө хөгжүүлж, зорилго мөрөөдлийнхөө төлөө тууштай хөдөлмөрлөсөн гялалзсан амжилттай он байлаа. Шинэ оноо угтаж агуу хөгжмийн зохиолч Ж.Вердийн суут зохиолч У.Шекспирийн “Отелло” хэмээх эмгэнэлт зохиолоор амьдралынхаа сүүлийн мөчүүдэд туурвисан “Отелло” дуурийн Ягон дүрд нэгдүгээр сарын 12-нд Мариинский театрын тайзнаа бүтээх нь ээ. Үнэхээр шүүс шахсан, нарийн мэдрэмж, ур чадвар шаардсан дүр ажээ. Мөн ирэх гуравдугаар сараас Европын тоглолтууд “Аида” дууриар Испани улсаас эхлэх нь” хэмээсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *