Categories
гадаад мэдээ

Хамгийн их эрчим хүчийг салхинаас олжээ DNN.mn

Өнгөрсөн онд Их Британи улс түүхэндээ хамгийн их хэмжээний эрчим хүчийг салхины эх үүсвэрээс гарган авчээ. Тус улсын сэргээгдэх болон цөмийн эх үүсвэрээс гаргасан нийт эрчим хүчний хэмжээ нь нүүрс, хий зэрэг чулуужсан түлшний эх үүсвэрээс гаргаснаас давсан байна.

Салхи, нарны эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх зардал жилээс жилд буурч байна. Энэ нь дэлхийн хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах гол арга зам юм. Өнгөрсөн онд Их Британийн хамгийн том эрчим хүчний эх үүсвэр байгалийн хий (38.5 хувь) байсан бол салхи (26.8 хувь) хоёр дахь том эх үүсвэр болжээ. Нийт эрчим хүчний 48.5 хувь нь сэргээгдэх болон цөмийн эх үүсвэрүүдээс, 40 хувь нь нүүрс, хий зэрэг чулуужсан түлшний эх үүсвэрүүдээс бүрдсэн байна. 2022 оны 11 сарын нэгний өдөр Их Британийн нийт эрчим хүчний 70 гаруй хувь буюу 20 гигаватт нь салхины эх үүсвэрээс нийлүүлэгдэж, дээд амжилт тогтоожээ. Тэгвэл 12 сарын 30-ны өдөр энэ хэмжээ 20.918 гигаватт хүрч, дахин дээд амжилт тогтоосон байна.

Өнгөрсөн оны хоёр, тав, арав, арван нэг, арван хоёрдугаар саруудад буюу таван сард нь нийт эрчим хүчний талаас дээш хувь сэргээгдэх болон цөмийн эх үүсвэрүүдээс хангагджээ.

Нүүрсний хэрэглээ жилээс жилд буурч байгаа нь бас харагдсан байна. Тухайлбал 2012 онд Британийн эрчим хүчний 43 хувийг нүүрсээр үйлдвэрлэж байсан бол 2022 онд 1.5 хувь болжээ.

Өнгөрсөн онд Украины дайн эрчим хүчний хомсдол үүсгэсэн нь дэлхийн олон орон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд рүү улам хурдтай шилжих нөхцөлийг бүрдүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *