Categories
мэдээ нийгэм цаг-үе

НҮБ-аас гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс 2022 онд 18 байраар урагшилжээ DNN.mn

Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаарх Засгийн газрын мэдээллийг сонслоо.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэлдээ, “Цахим үндэстэн” болох зорилгыг хэрэгжүүлэх дижитал дэд бүтцийн бэлэн байдлыг хангах, цахим засаглалыг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэх, инновац, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндэсний хөгжлийн хурдасгуур болох хэмээн тодорхойлсон яамныхаа зургаан зорилтыг нэг бүрчлэн танилцуулав.

Дижитал дэд бүтцийн бэлэн байдлыг хангах хүрээнд улсын хэмжээнд дамжуулах сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах бодлого боловсруулж ажилласны үр дүнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар хот хоорондын шилэн кабелийн урт 40,760 км, хот доторх шилэн кабелийн урт 7,223 км хүрч, шилэн кабельд холбогдсон сумын тоо 227 болсон бөгөөд интернэт гарцын багтаамж 570 Гигабит/сек буюу емнөх оны мен үеэс 32 хувиар, Монгол Улсаар дамжиж буй олон улсын интөрнэтийн транзит урсгалын хэмжээ 1,410 Гигабит/сек болж, 24.1 хувиар тус тус нэмэгджээ.

Улсын хэмжээнд нийт 1537 байршилд 4G сүлжээний станц ажиллан, 4G сүлжээний нийт хэрэглэгчдийн тоо 2.9 сая болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.37 хувиар, хэрэглэгчдийн үүсгэсэн дата хэрэглээ 26.2 хувиар өссөн байна. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болон хувийн хэвшлийн хөренге оруулалтаар 2022 онд 214 км урт шилэн кабель нэмж суурилуулсны дээр алслагдсан 238 багт үүрэн холбооны 4G сүлжээ нэвтрүүлжээ.

Төрийн өмчит аж ахуйн нэгжийн дамжуулах сүлжээний багтаамж 2017 онд 12.5 Гбит/с байсан бол 2021 онд 2,112 Гбит/с болж 166 дахин, сүлжээний хэрэглээ 3.8 Гбит/с байсан бол 2021 онд 79.5 Гбит/с болж 20 дахин нэмэгдэн, нэгж үнэ тариф дунджаар 39.5 мянган төгрөг болж 7.4 дахин буурсан байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан үзүүлэлтээр манай улс 2021 оны байдлаар 4G сүлжээнд хамрагдах байдлаар 143 орноос 46 дугаар, 3G сүлжээнд хамрагдах байдлаар 144 орноос 14 дүгээр байрт орсон байна. Манай улсын нийт хүн амын 84 хувь нь интернэт хэрэглэдэг, өрхийн 80 хувь нь интернэт хандалттай, 33 хувь нь компьютертэй байгааг сайд Н.Учрал мэдээлэлдээ дурдав.

Тэрбээр, 2022 оны эхний хагас жилийн байдлаар харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад 11,915 хүн ажиллаж байгааг онцолж, салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлого нийтдээ 909.7 тэрбум төгрөг, төсөвт төвлөрүүлсэн орлого 151 тэрбум төгрөгт хүрснийг мэдээлэв. Хөдөлгөөнт холбооны тав дахь үеийн (5G) технологийг 2023 онд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд баримтлах чиглэлийг баталж техникийн туршилтыг хийсэн байна. Мөн “Монгол Улсад сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл (2023-2033)”-ийг баталж, хиймэл дагуул бүтээх, хөөргөх, эзэмших, ашиглах техник, эдийн засгийн урьдчилсан судалгааг хийгээд байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд тэмдэглэн хэллээ.

Цахим засаглалыг хөгжүүлэх хүрээнд тоон гарын үсгийг түгээх ажлыг эрчимжүүлэн, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 383.974 иргэн, 85,730 хуулийн этгзэд, 14,249 төрийн албан хаагчид олгоод байгааг сайд мэдээлээд, төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд 108 төрийн, 269 хувийн хэвшлийн байгууллага холбогдож, 566 төрлийн хязгаарлалттай мэдээллийг 1.1 тэрбум удаа солилцсоныг дурдав. Танилт нэвтрэлтийн системд 1,689,943 хэрэглэгч бүртгэгдсэн бөгөөд төрийн 47 байгууллага, хувийн хэвшлийн 111 байгууллагын 218 систем ашиглаж байгаа юм байна. Төрийн үйлчилгээний “е-Mongolia” системд 71 төрийн байгууллагын 806 үйлчилгээг холбосон бөгөөд 1,484,723 хэрэглэгч бүртгүүлэн, 20,767,298 удаа цахим хэлбэрээр төрийн үйлчилгээ авснаар, 123 тэрбум төгрөгийн шууд бус зардал хэмнэжээ. Иргэдээс заавал цаасан хэлбэрээр авчрахыг шаарддаг байсан лавлагаа, тодорхойлолтыг иргэний өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр авах боломж бүрдүүлсэн lavlagaa.e-mongolia.mn цахим системээр нэг сарын хугацаанд 11 байгууллагын 69 нэр төрлийн лавлагаа, тодорхойлолтыг 15,000 удаа олгожээ. Төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтдөө ашиглагддаг 15 ялгаатай системийн хооронд албан бичиг солилцох нөхцөлийг бүрдүүлсэн “DocX” платформийг нэвтрүүлснээр 5,483 байгууллага албан бичгээ цахимаар солилцох боломжтой болсон байна.

Манай улс Нэгдсэн Үндэстний Байгууллагаас эрхлэн гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 2022 онд 18 байраар урагшилж, 74 дүгээр байрт орсон байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч, дагалдан гарах 17 журмыг Засгийн газрын тогтоол болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар батлан мөрдүүлж байна. Тус яам Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 430 орчим хуулийг судалж, “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэсэн агуулга бүхий заалт, үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг байгааг өөрчлөхөөр ажиллаж байна. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг байгуулсан бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд тус газар нь терийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглан нийслэлийн зургаан үйлчилгээний нэгдсэн төв, нийслэл дэх 59 төрийн үйлчилгээний цэг, аймгууд дахь 21 үйлчилгээний нэгдсэн төв, 309 сум, суурин газар, нийт 395 цэгт төрийн 431 үйлчилгээг хүргэхээр бэлтгэл хангаж байна.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг “Кибер аюулгүй байдлын индекс”-ээр манай улс 2017 онд 104 дүгээр, 2018 онд 85 дугаар, 2020 онд 120 дугаар байрт тус тус эрэмбэлэгдсэн байна. Үндэсний дата төвд байрлаж буй төрийн байгууллагуудын цахим шуудан болон цахим хуудасны серверт чиглзсэн сэжигтэй хандалтын тоо 2019 онд 6.5 сая байсан бол 2020 онд 371 саяд, 2021 онд 496.7 саяд хүрч жил ирэх тутам үлэмж хэмжээгээр нэмэгдсэн байна. Тиймд Засгийн газраас “Кибөр аюулгүй байдлын үндэсний стратеги”-ийг батлаад байгаа бөгөөд 2027 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх уг стратегиын хүрээнд кибер аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлж, онц чухал мэдээллийн дэд бүтцийг хамгаалах, энэ чиглэлийн боловсон хүчнийг чадавхжуулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, кибер халдлага, зөрчилтэй тэмцэх бүтцийг бүрдүүлэх ажлууд хийгдэх юм.

Цахим технологи ашиглах иргэдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх “Цахим ур чадвар олгох төв”-ийг Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжаар байгуулж, үйл ажиллагааг нь нээгээд байгааг сайд мэдээлж, тус төв нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, харааны бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулах, үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой гэдгийг онцолсон юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яам олон улсад хүлээн зөвшөөрөгддөг сертификатын жагсаалтыг баталж, дипломын боловсрол эзэмшээгүй ийм сертификат авсан, ур чадвартай мэргэжилтнүүдийг мэдээллийн технологийн салбарт ажиллах боломжийг нээх бодлого баримталж байгааг мөн тэрбээр дурдсан юм.

Инновацийг нэмэгдүүлж, мэдээллийн технологийн салбарын эдийн засагт оруулж буй өгөөжийг дээшлүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, хөрөнгө оруулалтыг татах, улмаар мэдлэг оюун шингэсэн эдийн засгийг бий болгох зорилтынхоо эхлэл болгож төрийн программ хангамж худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гаргах, үргүй зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс дотоодын компаниудын хөгжүүлж бий болгосон программ хангамжийн шийдлийг санал болгох mindgolia.mn платформыг нээж, 121 компанийн 188 бүтээгдэхүүнийг байршуулаад байгаагаа сайд мөн мэдээлэлдээ онцлов. Түүнчлэн программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлзэр үйл ажиллагаа явуулдаг комланиудыг татварын бодлогоор дэмжих, мэдээллийн технологийн гарааны бизнес эрхлэгч компаниудыг 2023 оны нэгдүгээр сараас эхлэн таван жилийн хугацаанд мэдээллийн технологийн үйл ажиллагаанаас олсон орлогын албан татвараас чөлөөлөхөөр болсныг мэдээлэв.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам бусад яамд, агентлагтай хамтран Үндэсний хаягжилтын мэдээллийн нэгдсэн сангийн шийдлийг боловсруулж, уул уурхайн бүтээгдэхүүний нээлттэй, цахим бирж байгуулах ажлыг зохион байгуулж, улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, мэдээллийи нэгдсэн систем, гадаадын иргэний виз бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, Монгол Улсад суугаа гадаадын иргэдийн бүртгэл, хяналтын мэдээллийн системийг тус тус шинэчлэх ажлыг хийж байна. Шилдэг багш нарын цахим хичээл, контентын medle.mn сургалтын нэгдсэн платформыг нэвтрүүлж 1862 хичээлийг байршуулсан байна. Мөн эрүүл мэндийн статистикийн программ, даатгалын системд эмнэлгүүдийг холбосноор 49,000 хэрэглэгчийн эрүүл мэндийн цахим карт үүсчээ. Түүнчлэн зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүлээд байна.

Сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн хүүхдийг төрийн үйлчилгээний нэгдсэн системээр бүртгэж, оршин суугаа хаягийн ойролцоо хуваарилалт хийж буй нь амжилттай болж байна. Мөн газрын кадастрын нэгдсэн системд газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын хүсэлтийг шийдвэрлэх, бүртгэлийг баталгаажуулах ажлыг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд нийт нийт 979,697 газар бүртгэгдэж, баталгаажсан байна. 2022 оны байдлаар Газрын биржийн цахим системээр нийт 12,880 газрын дуудлага худалдаа, 624 газрын төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 76,817 газрын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг бүртгэж оруулжээ. Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг танхимаар зохион байгуулж байх үед жилд дунджаар 4.0 тэрбум төгрөг улсын тесөвт ордог байсан бол цахимаар зохион байгуулснаар 24.7 тэрбум төгрөг болж 6.1 дахин нэмэгдсэн байна.

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Зевшөөрлийн нэгдсэн сан үүсгэж, олгох, сунгах, цуцлах үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээ, санхүү, татвар болон нийгмийн даатгал зэргийг нэг цахим цонхонд тевлөрүүлж, бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлсэн e-business.тп платформыг бий болгохоор Засгийн газар ажиллаж эхлээд байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээллээ. Мөн айл өрх бүрд “Угийн бичиг” -ийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөтлүүлж хэвшүүлэх ажлын хүрээнд архивын мэдээлэлтэй нийтийн мэдээллийн дэд бүтцээр холбогдсон угийн бичиг хөтлөх системийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн төрийн байгууллагуудын нийтийн мэдээллийг ил тод, нээлттэй байлгах үүргийн хэрэгжилтийг сайжруулж, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахад анхаарч ажиллана хэмээлээ.

Манай улсын хувьд хамгийн сайн цахимжсан салбар бол банк, санхүүгийн салбар болжээ. Түүнчлэн 13а маягтыг 2023 оны хоёрдугаар улиралд багтаан цахим системд шилжүүлнэ хэмээн сайд Н.Учрал мэдээллийн эцэст тодотголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *