Categories
мэдээ цаг-үе

БШУЯ: 8611 суралцагчийн тэтгэлгийг энэ сарын 18-наас олгоно DNN.mn

2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг улсын хэмжээнд 8611 суралцагч төгсөнө.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар тогтоолын дагуу суралцагчид төгсөхөд нь нэг удаа тэтгэлэг олгож байна.

Суралцагчийн төгсөлтийн үнэлгээ хийх үйл ажиллагаа 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлсэн байна.

Төгсөлт хийсэн тухай бүрд политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдээс ирүүлсэн холбогдох баримт бичиг, цахим системийн мэдээлэлд үндэслэн журмын дагуу тэтгэлгийг олгох бөгөөд нэгдүгээр сарын 18-наас олгоно гэж БШУЯ-наас мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *