Categories
мэдээ спорт

Кристиано Рональду 2025 он хүртэл Саудын Арабын клубт тоглох гэрээ байгуулжээ DNN.mn

Дэлхийн хөл бөмбөгийн шилдэг тоглогчдын нэг Португалийн Кристиано Рональдо 2025 оныг хүртэл Саудын Арабын Аль Насср клубт тоглох гэрээг байгуулжээ.

Тэрбээр Английн Манчестер Юнайтад клубт харьяалагдаж байгаад хэвлэлд өгсөн ярилцлагатай холбоотой маргааны улмаас тус клубээс явсан юм.

Рональдог хөл бөмбөгийн түүхэнд хамгийн өндөр цалингаар буюу жилийн 177 сая фунт стерлингээр Саудын Арабын клубт тоглох болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.

37 настай тэрбээр “өөр улс орны өөр лигийн клубт шинэ зүйл мэдрэх, туршлага олж авах хүсэлтэй” байгаагаа ярьжээ.

Саудын Про Лигийн есөн удаагийн аварга Аль Насср клуб Рональдотой байгуулсан гэрээгээ “түүхэн үйл явдал” гэж онцолсон байна.

Гэрээ нь тус улсын мэргэжлийн лигийн тамирчид төдийгүй ард түмэн, хойч үе, охид хөвгүүдэд урам зориг өгөх ач холбогдолтойг онцолжээ.

Өнгөрсөн зун Саудын өөр нэг клуб Аль Хилалын тавьсан 305 сая фунт стерлингийн гэрээний саналаас Рональдо татгалзаж байв.

Тухайн үед тэр Манчестер Юнайтед клубт сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдэж байжээ.

Харин арваннэгдүгээр сарын эхээр Пиерс Морганы ярилцлагын шоунд оролцохдоо Рональдо тус клубийн дасгалжуулагч Эрик тен Хагтай санал зөрөлддөг, таагүй харилцаатай байгаагаа ярьсан нь маргаан үүсгэж, Манчестер Юнайтедаас явахад хүргэж байв.

Тэрбээр 2021 оны наймдугаар сард Манчестер Юнайтед клубт орсноосоо хойш 346 тоглолтод оролцохдоо 145 гоол оруулсан юм.

Долоо хоногт 500,000 фунт стерлинг авах Юнайтед клубтэй байгуулсан гэрээ нь дуусахад долоон сарын хугацаа үлдээд байсан ч Рональдо “харилцан зөвшилцсөний үр дүнд” ярилцлагынхаа дараа тус клубээс явж байжээ.

Саяхан тэр Катар 2022-т оролцоод таван өөр дэлхийн аваргын шалгаруулах тэмцээнд гоол оруулсан түүхэн дээд амжилтыг тогтоосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *