Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулах шийдвэрийг Засгийн газраас өнөөдөр гаргажээ.
Аймаг тус бүрд холбогдох төрийн байгууллагын үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа таван албан хаагч, нийт 105 албан хаагчийг тус газарт шилжүүлэх юм байна.
Нийслэлийн зургаан үйлчилгээний нэгдсэн төв, нийслэл дэх 59 төрийн үйлчилгээний цэг, 21 аймгийн үйлчилгээний нэгдсэн төв, 309 сум суурин газар нийт 395 цэгээр дамжуулан аймаг, сумдад салбар нэгжгүй төрийн захиргааны байгууллагын болон бусад төрийн байгууллагын үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүртээмжтэй хүргэхээр Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг байгуулжээ.