Categories
мэдээ нийгэм

Усны үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо DNN.mn

Усны үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан Төрийн ордонд болж, Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан гадаргын усыг хуримтлуулж, шилжүүлж ашиглах, говийн бүсийг усаар хангах үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд салбар дундын зохицуулалтын талаар хэлэлцлээ.

Энэ хүрээнд гадаргын усыг хуримтлуулж, шилжүүлж ашиглах “Хөх морь” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болон Усны зөвлөлийн ажиллах журам, 2023 оны ажлын төлөвлөгөөний талаар санал солилцов.

Танилцуулгатай холбогдуулан Усны үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ томоохон төслүүдийг эрчимжүүлэхийн тулд төслийн нэгж байгуулан ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *