Categories
мэдээ цаг-үе

Нийт сумын 97 хувь өндөр хурдны кабелын сүлжээнд холбогджээ DNN.mn

Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХЯ)-наас мэдээлж буйгаар энэ онд улсын хэмжээнд алслагдсан 37 багт 4G сүлжээ нэвтрүүлээд байна. Сүлжээг улсын төсөв болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр нэвтрүүлжээ. Мөн үүрэн холбооны оператор компаниуд хөдөөгийн 201 багт 4G сүлжээг цацаж байна. Энэ нь сүүлийн 5 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр 300 мянга орчим иргэн өндөр хурдны интернэтэд холбогдож, мэдээ, мэдээлэл шуурхай авах, аялагч амрагч нарт харилцаа холбооны бусад үйлчилгээг саадгүй, шуурхай авах боломжийг бүрдүүлж байна.

Улсын хэмжээнд нийт 238 баг 4G сүлжээнд холбогдоод байна.

ЦХХЯ үүрэн холбооны оператор компаниудтай хамтран орон даяар оршин суугаа ард иргэддээ харилцаа холбооны үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхээр сүлжээг өргөтгөж байна. Энэ талаар тус яамны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлай, Монгол улс өргөн, уудам нутаг дэвсгэртэй, хүн ам нь тархан суурьшсан учраас нийт хүн амаа харилцаа холбоогоор хангах нь том сорилт болж буйг хэлж байна.


Хөдөөгийн алслагдсан багийн иргэд, малчдаа цаг алдалгүй мэдээ, мэдээллээр хангах, өндөр хурдны интернэтийн үйлчилгээ хүргэхэд хөрөнгө оруулалт ихээр шаарддаг. Өнөөдрийн байдлаар нийт сумдын 97 хувь нь өндөр хурдны шилэн кабелын сүлжээнд холбогдсон.

Одоо бид алслагдсан багуудаа анхаарч байна. Хөдөөгийн алслагдсан багуудад 4G сүлжээ нэвтрүүлснээр нийгмийн ялгаатай хөгжил буюу цахим хуваагдлыг багасгах, мөн аялал жуулчлалын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс зэрэг ач холбогдолтойг тэрбээр онцолж байна. 2023 онд хөдөөгийн 25 багийг үүрэн холбооны сүлжээнд холбохоор төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *